Дуучин Б.Дүгэрсүрэн “Чи хүн” тоглолтод урьж байна

2018-01-31 Нийгэм 0

 


Өнөө цагийн урлагийг зөвхөн рок поп дуучдын дуугаар төсөөлдөг байсан цаг хэдийнэ ард хоцорчээ. Цаг хугацааны хурдтай давалгаанд бүхий л зүйлс нүд ирмэх зуурт өөрчлөгдөх болсон энэ л үед урлаг хэмээх их айлд хүч түрэн орж ирсэн төрөл бол нийтийн дуу билээ. Дуулсан дуу бүр нь олны дагаж аялах дуртай аялгуу болж энэ төрлийн урлаг тасралтгүй өсөн хөгжиж байгаа энэ л үед дуучин Б.Дүгэрсүрэнгийн дуулсан “Чи хүн” хэмээх уран бүтээл олны сонор чих мялааж байгаа мэдээлэл чих дэлслээ. Түүний “Холдохын аргагүй нутаг”, “Хайрын хорвоо” , “Нутагтаа өргөх дуу” зэрэг бүтээлүүд сүүлийн саруудад нийтийн дууны шилдэг уран бүтээлийн жагсаалтад дээгүүр байр эзэлж байгаа аж. Дашрамд уншигч та бүхэнд нэгэн шинэхэн мэдээллийг дуулгахад Завхан аймгийн унаган хүү дуучин Б.Дүгэрсүрэн “Чи хүн” нэртэй уран бүтээлийн тайлан тоглолтоо 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 19.00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах юм байна. Завхан нутгийн унаган хүү дуучин Б.Дүгэрсүрэнгийн тоглолтод уран бүтээлийн анд нөхөд, ахан дүүс нь ирж мэндчилгээ дэвшүүлэн хамтдаа дуулах юм байна.

Холбоотой мэдээ

Даваа гарагаас ТҮЦ, гар утас худалдаа болон барааны дэлгүүрүүд, цанын баазуудын үйл ажиллагааг нээх тухай хэлэлцжээ

Улсын онцгой комисс болон Нийслэлийн онцгой комиссын хамтарсан хуралдаан өнөөдөр болсон талаар мэдээ

2021-01-16

Газар хөдлөлтийн дараах Хөвсгөл нуурын дүр төрх /зураг/

Хөвсгөл нуурын орчимд газар хөдөлсөнтэй холбогдуулан тус аймгийн Хамгаалалтын захиргаанаас иргэдэд м

2021-01-16

“Хүүхэд нь үймүүлээд байна гэх дуудлага ирэхэд бусдын амгалан тайван байдлыг хангахыг зөвлөдөг, торгодоггүй”

Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан иргэн, хуулийн э

2021-01-16

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...