С.Эрдэнэ: МАН төр барьж чадахгүй бол хариуцлагаа хүлээ

2018-01-31 Онцлох 0

 

Ардчилсан нам болон УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Өнөөдөр хэвлэлийн хурал хийх болсон шалтгаан нь Ардчилсан намаас эрх баригчдад хэд хэдэн шаардлага тавьсан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна. Шаардлагын дагуу бодит үйл ажиллагаанууд хийгдээгүй байна.

Бидний зүгээс хариу өгөхгүй бол хоёрдугаар сарын нэгэнд 21 аймаг болон нийслэлд орон даяар жагсаал цуглаан зохион байгуулна гэдгээ хэлсэн. Үүнтэй зэрэгцээд Ардчилсан нам болон бусад улс төрийн хүчнүүдээс тавьсан шаардлагыг нийгэмд буруу, ташаа ойлгуулж, иргэдийн тархийг угаах тийш нь эргүүлж эхэллээ. МАН-ын ганц чаддаг зүйл нь ард иргэдийн тархийг угааж, аливаа зүйлсийг харлуулах л даа. Ардчилсан намын бүлгийн гишүүд болон МАХН-аас Ц.Оюунбаатар дарга мөн оролцож байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногийн ажлын тайлангаа сүртэй хийж, хоёр гурав хоног үргэлжлүүллээ. Сөрөг хүчний зүгээс үүнд нь судалгаа хийж үзлээ. Энэ хийсэн гээд байгаа ажлуудыг нь харахад 30 гаруй хувь нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын эхлүүлсэн ажлыг өөрсөддөө наасан байна. Мөн өөрсдөө ажил хийсэн болж харагдах гэж хаа хамаагүй юм бүхнийг хамж, хамаатуулсан байгаа юм. Ажлын тайландаа С.Зориг агсны хэргийг илрүүлсэн гэдгээ оруулжээ.

Өнөөдөр Засгийн газар гэмт хэргийг илрүүлдэг юм уу. Энэ бол хууль хүчний байгууллагын хийдэг ажил. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед хэрэг нь илэрсэн юм шүү дээ. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн захиалагчийг ил болгоно гээд 100 хонож байна. Өнөөдөр Ц.Нямдорж сайд 5 удаа Хууль зүйн сайд хийнэ гэдэг ховор хувь тохиол шүү. С.Зоригийн хэргийг илрүүлэх явцын ихэнхи жилд нь энэ хүнд сайд хийжээ.

Мөн МАН-ын мөрийн хөтөлбөрт “Өрийг өрөөр дарахгүй” гэсэн сүржин заалт бий. Гэтэл өнөөдөр өрийг өрөөр дарахыг харин ч нэг хийж, гаршиж байгаа. ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлнэ гээд байгаа. Өнөөдөр энэ сангийн хүрээнд ард түмэнд хэрэгтэй ямар хөтөлбөр хэрэгжүүлсэн бэ гэдэгтээ тайлбар өгч чадахгүй л байгаа. Ямар бодитой үр дүн аль салбарт гарсан талаар тоймтой мэдээллийг өгөхгүй байсаар өдийг хүрлээ.

ОУВС Оюу Толгойгоос гарч байгаа зэс, хүдрийн мөнгийг дотоодын банкаар дамжуулахгүй гэдэг шийдвэр гаргаснаас өөр ямар дорвитой шийдвэр хийв. Энэ бүхэнтэй бид эвлэрч чадахгүй ээ. ЧИнгис бондын 1.5 тэрбумын зээлийг хэдэн жил ярилаа. Гэтэл өнөөдөр өрийн босго 100 давчихсан явж байгаа. Өрийн босго 58 давахад л чуулганы танхимыг нураачих гэж байсан шүү дээ. Нэг ч том төсөл хөдөлгөж чадаагүй л байна.

Эдийн засаг сайжирч байна гэж ярьж байгаа боловч бодитой үр дүнгийн талаар тоймтой мэдээллийг эрх баригчид одоо хүртэл өгөхгүй байгаа. Манай улсын гадаад өр 2.5 тэрбум доллараар нэмэгдсэн. Инфляци 7.8 хувьд хүрчихээд байна. Улс орон даяар хийх эсэргүүцлийн жагсаалаа бид маргааш хийдгээрээ хийнэ. Бидний тавьсан шаардлагаас хүн амын орлогын албан татвараас бусад татварыг буулгасангүй. Цаашид нэг удаа жагсаал хийгээд зогсохгүй, улс төрийн шаардлагаа үр дүнд хүрэхийн тулд хариуцлагатай байна. Бензин, шатахууны онцгой албан татварыг тэглэсэн нэрээр хоёр төрлийн бензиний л татварыг тэглэсэн. Өнөөдөр МАН төр барьж чадах юм уу, чадахгүй бол хариуцлагаа хүлээ.

Холбоотой мэдээ

Батлагдсан тохиолдлын хавьтал болох нийт ЕСӨН хүнээс халдвар илэрчээ /01.18/

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өө

2021-01-18

Маргаашнаас цанын бааз, ТҮЦ, цахилгаан бараа болон тавилгын дэлгүүрүүдийг нээх шийдвэр гарлаа

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр үйл ажиллагааг нь хязгаар

2021-01-17

“Сүүлийн хоногт 21 тохиолдол шинээр бүртгэгдэж дотоодын халдварын тоо 1,011 болсон” /11.16/

Коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танил

2021-01-16

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...