О.БААСАНХҮҮ: Г.УЯНГА ЧӨЛӨӨЛӨГД ЭСВЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧ ОГЦОР

2018-01-31 Онцлох 0

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “МАХН-аас Улсын дээд шүүхэд хандан МАХН-ын даргад нэрээ баталгаажуулахаар өгсөн ч одоог хүртэл хариу өгөхгүй байна. Цаад шалтгаан нь улс төрийн зорилготой. Энэ хооронд н.Давааням нарын иргэд “О.Баасанхүү эрүүгийн гэмт хэрэгтэн” гэж маш олон удаа ярьсан, мөн хууль хяналтын байгууллагад намайг шалгуулахаар гомдол өгсөн. Харин прокурорын байгууллагаас “н.Давааням нарын ирүүлсэн гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзлаа” гэдэг хариуг ирүүлсэн бол Тагнуулын газраас “О.Баасанхүү нарын Төрийн ордонд хийсэн хурал нь хууль ёсны байсан” гэсэн хариуг ирүүлээд байна.

Ардчилсан намынхан маргааш /2018.02.01/ жагсаал зохион байгуулах юм байна. Гэтэл Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга манай МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзаад энэ жагсаалд дэмжлэг авах талаар ярьж байгаа юм билээ. Бид энийг баталгаажуулна. Яагаад гэвэл Ерөнхийлөгч эв нэгдлийг хангагч байх ёстой. Хэрэв Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга МАХН-ын дарга Н.Энхбаяртай жагсаал цуглаан хийхээр төлөвлөсөн нь нотлогдох юм бол Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг.

УИХ-ын гишүүн асан Г.Уянга Ерөнхийлөгчийн зөвлөхөөсөө чөлөөлөгдөх ёстой, эсвэл Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцрох ёстой.

Ардчилсан намынхандаа хандаж хэлье, бусдыг бархирсны дараа хашгирдагаа боль.

Тэтгэврийн нас, татварын шатлал нэмэгдлээ гэдгийг би аль эрт хэлээд, 19 мянган хүний гарын үсэг зуруулаад хэлэлцүүлэг хийхэд Ардчилсан намынхан чимээгүй байсан атлаа одоо энэ асуудлыг шийдсэний дараа хашгирч байгаа нь буруу.

Ерөнхий сайдад хандан өнөөдөр би хариуцлагаа чангатга гэдэг шаардлага хүргүүлнэ. Төрийн мөнгө шамшигдуулсан хүмүүстээ хариуцлага тооцох ёстой.

2020 оны сонгуульд оролцъё гэвэл Ардчилсан нам, МАН хоёр хулгайч нараасаа салах ёстой” гэлээ.

Холбоотой мэдээ

Маргаашнаас цанын бааз, ТҮЦ, цахилгаан бараа болон тавилгын дэлгүүрүүдийг нээх шийдвэр гарлаа

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр үйл ажиллагааг нь хязгаар

2021-01-17

“Сүүлийн хоногт 21 тохиолдол шинээр бүртгэгдэж дотоодын халдварын тоо 1,011 болсон” /11.16/

Коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танил

2021-01-16

2021 он коронавирусийн халдварын тархалт ихтэй, хүнд үе байхыг ДЭМБ-аас анхааруулжээ

Мутацид орсон шинэ хувилбарыг Норвегийн эрдэмтэд судалжээ. Тус судалгааны үр дүнг ЭМЯ-ны ахлах шинжэ

2021-01-15

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...