Миний эхнэр ядуу

2018-01-31 Зөвлөгөө 0

 

Миний эхнэр ядуу . Яагаад гэж асууж байна уу? Тэр миний төлөө ядуу байх замыг хамгийн аз жаргалтай, бас итгэл дүүрэн гараа сунган сонгосон.

Миний гэргий ажил хийдэггүй. Учир нь түүнээс тасалж авсан эрх чөлөө, эд хөрөнгө одоо миний дэргэд үнэгчлэн нойрсож байна.

Миний гэргий гомдох завгүй танхил бас уйлах эрхгүй гэгээлэг. Тэрнээс гардаг тэр их тэвчээр хатуужил чухам яг хаанаас нь ундардaгийг би гайхдаг. Учир нь түүний өчүүхэн зүйлд ямар их баярлаж байгааг, түүнээсээ авсан тэр эрч хүчээ буцаад надад ямар ч хариу нэхэлгүй зүгээр л өгч байгаа тэр хайрыг мэдрэх бүртээ би эхнэрийгээ бяцхан дагина гэж хардаг. Гэсэн хэдий ч тэр бяцхан дагинаас хэд нугалсан их тэвчээр хүлээлт зэрэг оргилдог.

Миний гэргий ядуу. Түүнд урьдын адил олон найз нөхөд урьдчилж төлөвлөх амралт зугаалга унтаж амрах эрх чөлөө байдаггүй. Гэвч тэр оройн хоолоо дуу аялан хийж зогсохдоо хэзээ ч гэр бүлээсээ төлөөс нэхдэггүй. Би гэргийдээ үйлийн үрийнхээ ширхэг бүрээс өгөхгүй байх агуу их өртэй.

Миний гэргий ядуу. Тэр гунхаж явах өндөр өсгийтөө сонголгүй гурван цувралыг нь үртэйгээ хамт тасралтгүй үзсэн хүүхэлдэйн киноны баатраа худалдаж авах эх хүний ариухан агшин тулгардаг. Ингэж байхдаа тэр гэхдээ надаас илүү аз жаргалтай байж чаддаг.

Миний гэргий ядуу. Түүнд цаг хугацаа хүртэл харгис ханддаг. Гэхдээ гэргийнхээ нүднээс хэвлий дэх үрийнхээ зүрхний цохилтыг инээмсэглэнгээ сонсож чадах цор ганц тавиланг би хардаг. Би хүссэн ч тэр гайхамшигтай мэдрэмжийг нүдээ аниад мэдэрч чадахгүй гэдгээ түүний аз жаргалаас ойлгодог.

Миний бүтэн байх эхлэлийн цэгийг зурж өгсөн хэдий ч эргээд надаас юу ч авалгүй байгаа бүхнээ өгч өөртөө зөвхөн эзэгтэй нэр авч үлдсэн миний гэргий ядуу…

Гэр бүл гэдэг үгийг өөртөө байгаа тансаг бүхнээ өгч харамгүй зориулсан ч араас минь тэврэхдээ сонголтондоо хэзээ ч харамсахгүй гэдгээ амьсгалаараа хэлж өгдөг МИНИЙ ҮНЭ ЦЭНЭ -МИНИЙ ГЭРГИЙ

Мөнхийн Ус.

Холбоотой мэдээ

“C” дүнтэй сурагчид амьдрал дээр илүү амжилттай байдаг

1. Тэд бусдын ойлгохыг хүсдэг зүйлийг хэдийнэ ойлгочихсон байдаг “С” авдаг сурагчид анги дээр

2021-01-16

Эрдэмтэд нойрсож байхдаа турах аргыг олжээ

Японы Цукуба их сургуулийн эрдэмтэд нойрсож байхдаа турах энгийн арга олжээ. Тэдний судалгаа Nutrien

2021-01-13

Бүтээлч компаниуд дараах аргуудыг ашиглан ажилд авч байна

Чадварлаг ажиллах хүчинтэй болмоор байна уу. Тэгвэл үүнийг нэг уншаад үзээрэй. Тэртээ 1998 он

2021-01-12

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...