Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах зочид буудлын өрөөнд 28 настай “А” гэгч нь бусдын биеийг үнэлүүлж байсныг цагдаагийн байгууллага таслан зогсоолоо. Тэрбээр 19 настай эмэгтэй Х, О, 28 настай эмэгтэй О, 30 настай эмэгтэй О нарыг дуудлагаар биеийг нь үнэлүүлж байсныг Эрүүгийн цагдаагийн алба, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж эхэллээ.
Мөн Эрүүгийн цагдаагийн алба, нийслэлийн Цагдаагийн алба хаагчид хамтран энэ сарын 19-нөөс 28-ны өдрүүдэд саун, массажны газруудад шалгалт хийжээ. Шалгалтаар саун, массаж нэрийн дор бусдын биеийг үнэлүүлж, бэлгийн мөлжлөг үйлдэж байсан 34 газрыг илрүүлсэн байна. Эдгээр газарт 127 охид, эмэгтэйчүүд биеэ үнэлж байжээ. Мөн тэдний дөрөв нь хүүхэд байсан аж.
0 cэтгэгдэлтэй