Амьтдаас анх удаа алуурчин халим хүний ярихыг дуурайж сурчээ

2018-01-31 Дэлхийд 0

 

Хүний яриаг дуурайж дуугарахыг алуурчин халимд эрдэмтэд заасан нь амжилттай болжээ.

Ингэхдээ 14 настай Вики нэртэй халимыг туршилтанд ашигласан байна. Англи хэлээр “hello”, “bye bye”, “one two” гэж хэлэхийг, бас сургагчийнхаа Amy (Эми) гэх нэрийг халимаар хэлүүлж сургажээ.

“Алуурчин халим амьсгалын сувгаараа дуу авиа гаргадаг. Бид хамраараа дуу чимээ гаргадагтай бараг адилхан. Тиймээс бид төгс дуурайлгаж чадна гэж төсөөлөөгүй. Гэвч үр дүн нь тун ойртож очсоныг хараад бид гайхсан” хэмээн Мадридын Комплутенсийн их сургуулийн судлаач, доктор Хосе Абрамсон ярьжээ.

https://www.youtube.com/watch?v=hqB1jRVw7Bw&feature=youtu.be

Энэхүү туршилтаар тэд орчныхоо дуу чимээг халим хэр сайн дуурайж чадахыг судалсан байна. Туршилтын үр дүнг “Proceedings of the Royal Society B” сэтгүүлд нийтлүүлжээ.

Хүн болон бусад халимны дуу чимээг сонсгосны дараа Викид сургагч нь “үүнийг хий” гэсэн дохио өгч байсан гэнэ. Мөн Викигийн үр төл болох гурван настай Моана хэмээх халимд дуу чимээг сонсгож, дуурайхыг заажээ.

Халимны дуурайлт хэр ойролцоо болсныг эрдэмтэд хүмүүст сонсгож шүүлгэсэн ба бас компьютерийн алгоритмаар шалгуулсан байна.

Дуу чимээг дуурайж дуугарах нь хүнээс өөр хөхтөн амьтанд бараг байдаггүй чанар юм. Тухайлбал хүмүүстэй ойр төрөл гэгддэг мичнүүд ч ингэж чаддаггүй.

Харин хөхтөн амьтдын нэг бүлэг болох халим, дельфин зэрэг амьтдад ийм чадвар байдаг гэнэ. Байгальд байгаа зэрлэг халимнууд тус тусдаа орон нутгийн аялгатай байдаг ба нэг нэгнийхээ болон өөр төрлийн амьтдын гаргасан чимээг дуурайн дуугарч чаддаг ажээ.

Эх сурвалж: The Guardian

Холбоотой мэдээ

Япон улсын долоон мужид нэмж онц байдал зарлалаа

Япон улсад сүүлийн өдрүүдэд коронавирусийн цар тахлын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа учир тус улсы

2021-01-14

Туркийн Истанбул хот 45 хоногийн усны нөөцтэй болжээ

Турк улсад сүүлийн арван жилд тохиогоогүй ган гачиг болж байгаагаас шалтгаалан томоохон хотууд нь ус

2021-01-14

Испанид 50 жилийн дараа цас орж, огцом хүйтэрч -12 хэм хүрсэн тул осгохоос сэрэмжлүүлэв

Филомена шуурганы улмаас Испанийн зарим нутаг цасан бүрхүүлд хучигдлаа. Томоохон хотуудад авто, төмө

2021-01-10

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...