С.Жавхлан: 4-5 удаа сонгогдсон гээд таахалзаад байгаа хүмүүс Монголын төлөө яг юу хийсэн юм бэ

2018-02-01 Улс төр 0

 

УИХ-ын гишүүн С.Жавхлан чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхдээ МАН, АН-ыг шүүмжиллээ. Тэрээр “Та бүхэн юу ч шийдэж чадахгүй талцаж хэрэлдэж байна. Та бүхний нам гэдэг үзэл суртал чинь одоо бүр ард иргэдийг талцуулдаг боллоо. Одоо үүнийгээ больцгоо. Нэртэйгээр нь МАН-ынхан улаан балаар бичицгээ. Сандлаа улаан, цэнхрээр ялгаад будчих. Яг үнэндээ цэцэрлэгийн хүүхдүүд ч ингэж суухгүй байгаа шүү. Бөөнөөрөө эвтэй найртай байж төрийн дууллаа дуулж байгаа. УИХ-д 4-5 удаа сонгогдсон гээд таахалзаад байгаа хүмүүс Монголын төлөө яг юу хийсэн юм бэ. Нэрлээд хэлчих хүн байна уу. Миний хувьд бол анх удаа сонгогдоод олон зүйлийг ажиглаж байна. Юм хийе гэхээр ганцаараа болохоор чадахгүй юм байна. Гэхдээ би олуулаа болох цаг ирнэ. Одоо бол цөөхөн хэдэн хүн Монголын баялгийг хагартлаа идэж байна. “Ганцаараа идсэн гахай таргалдаггүй” гэсэн үг бий. Удахгүй олуулаа, гурван саяулаа иддэг болох цаг ирнэ” гэв.

Холбоотой мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд хэсэгчилсэн хориг тавилаа

Монгол Улсын Их Хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчл

2021-01-22

С.Ганбаатар: Банкны хуулин дээр ажиллаж байгаа залуу, зоригтой гишүүдээ өмөөрнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай х

2021-01-22

МАН-ын Бага хурлаас 99.2 хувийн саналаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдад дэмжлээ

Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл хуралдаж, Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэ

2021-01-22

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...