Баривчлагдсан араб баячууд засагтаа 107 тэрбум доллар төлжээ

2018-02-01 Дэлхийд 0

 

Саудын хаан ширээг залгамжлагч жонон Мухаммед бен Салман

Саудын Арабын авлигын эсрэг кампани гэх маргаантай мөрдөн байцаалтын сэжигтнүүдээс 400 тэрбум риялыг (107 тэрбум доллар) гаргуулах тохиролцоонд эрх баригчид хүрчээ. Баривчлагдаад байгаа өөр 56 хүнтэй тохиролцоо хийгээгүй байгаа учраас тэднийг үргэлжлүүлэн хорьж байгаа хэмээн Bloomberg дамжуулжээ.

Төлбөрийг үл хөдлөх хөрөнгө, арилжааны байгууламж. Үнэт цаас, бэлэн мөнгө зэргийн хөрөнгөөр гаргуулсан гэж Засгийн газрын олон улсын харилцааны төвд нийтлүүлсэн мэдэгдэлдээ Саудын Арабын Прокурор шейх Сауд аль-Мужиб өгүүлсэн байна.

Хаан ширээ залгамжлагч жонон Мухаммед бен Салманы явуулж эхэлсэн авлигын эсрэг тэмцлийн кампанит ажил нь Саудын Арабыг цочирдолд оруулсан юм. Хэдэн арван хүмүүсийг баривчилсны дотор дэлхийн хамгийн том баячуудын нэг жонон аль-Валид бин Талал, Вангийн шүүхийн Халид аль-Тувайжри ба Саудын медиа магнат Валид аль-Ибрагим нар орсон байна.

Жононгууд, өндөр тушаалтнууд, бизнесмен зэрэг 381 хүнийг баривчлан таван одтой буудалд хорьсон аж. Тэдний зарим нь хэрэг хамаатай нь тогтоогдоогүй учир суллагдсан юм.

Эрх баригчид 56 хүн нь “өөр бусад хэрэгт холбогдсон” гээд тэдэнтэй мөнгөөр тохиролцоо хийгээгүй талаар прокурор хэлжээ. Баривчлагдсан жононгууд Эр-Рияд хотын “Ritz Carlton” буудалд хоригдож байсан ба одоо буудлыг бүх баривчлагчдаас чөлөөлсөн хэмээн албан тушаалтан хэлсэн байна. Үлдсэн хүмүүсийг хаана хорьж байгааг тодруулсангүй. Хамгийн алдартай “хоригдол” хөрөнгө оруулагч тэрбумтан аль-Валид бин Талал өнгөрсөн бямба гаригт тохиролцооны гэрээгээ байгуулсны дараа суллагджээ. Баривчлагдсан хүмүүсийн гэм буруутайг батласан албан ёсны мэдэгдэл өнөөг хүртэл хийгээгүй байгаа билээ.

Холбоотой мэдээ

Япон улсын долоон мужид нэмж онц байдал зарлалаа

Япон улсад сүүлийн өдрүүдэд коронавирусийн цар тахлын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа учир тус улсы

2021-01-14

Туркийн Истанбул хот 45 хоногийн усны нөөцтэй болжээ

Турк улсад сүүлийн арван жилд тохиогоогүй ган гачиг болж байгаагаас шалтгаалан томоохон хотууд нь ус

2021-01-14

Испанид 50 жилийн дараа цас орж, огцом хүйтэрч -12 хэм хүрсэн тул осгохоос сэрэмжлүүлэв

Филомена шуурганы улмаас Испанийн зарим нутаг цасан бүрхүүлд хучигдлаа. Томоохон хотуудад авто, төмө

2021-01-10

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...