УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр баталлаа. Ингэснээр хувь хүний орлогын албан татварыг дөрвөн шатлалтай болгосон шийдвэр цуцлагдаж хөдөлмөр эрхлэгчид бүгд 10 хувийн татвартай болж байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж байгаатай холбоотойгоор тухайн өөрчлөлтийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хамтад нь баталлаа. Хувь хүний орлогын албан татварын нэмэгдлийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн учраас өнгөрсөн сард 1.5 саяас дээш цалинтай иргэд дөрвөн шатлалын дагуу өмнөхөөсөө өндөр татвар төлсөн. Тиймээс илүү төлсөн татварыг нь энэ сарын татварт нь суутган тооцохыг уг тогтоолын төслөөр зохицуулах юм байна.
0 cэтгэгдэлтэй