Британий хамгийн үнэтэй гэр бүл салалтын эзэн Оросын олигарх болох нь батлагджээ

2018-02-02 Дэлхийд 0

 

2016 онд Британий дээд шүүх нэгэн баян эрээр салж байгаа эхнэрт нь хөрөнгийн 41 хувийг төлүүлэх шийдвэр гаргаж байжээ. Энэ дүн нь $643 сая орчим болсон ба Британий түүхэнд хамгийн үнэтэй салалтад тооцогдож байв.

Тухайн үед аюулгүй байдлын улмаас хосуудын нэрийг нууцалж, нийтэд зарлаагүй юм. Тэгвэл өчигдөр нөхөр нь давж заалдсанаар хосууд хэн болох нь ил болжээ. Шүүх хурал дээр эхнэр нь шийдвэрийн дагуу авах ёстой мөнгөнөөсөө ганц ч зоос аваагүй гэдгээ мэдэгдсэн байна.

Өчигдөр болсон шүүх хурал дээр үнэтэй гэр бүл салалтын эзэн нь Оросын тэрбумтан Фархад Ахмедов болох нь тодорсон байна. 62 настай Ахмедов энэ долоо хоногт Вашингтоноос гаргасан “Путины олигархиудын жагсаалт”-д багтсан юм.

Тэрээр байгалийн хий, газрын тосны бизнес эзэмшигч бөгөөд Челси клубын эзэн Роман Абрамовичийн дотны найз гэгддэг. Абрамович Ахмедовт өөрийн $360 саяын үнэтэй Луна завийг 2014 онд зарж байв.

Ахмедовын эхнэр Татьяна 41 настай, 1993 онд хосууд Оросоос Лондонд шилжиж ирсэн байна. 17 настайдаа Ахмедовтай танилцаж, гэрлэсэн Татьяна хоёр хүү төрүүлж, хүүхдүүдээ асрагчгүйгээр өөрөө өсгөн хүмүүжүүлсэн ажээ.

Шүүх Ахмедовын Британи дахь дансанд байсан нэг тэрбум фунт стерлингийн 41 хувийг эхнэрт нь төлүүлэх шийдвэр гаргасан ч тэр шийдвэрийг биелүүлэлгүй, өнгөрсөн хугацаанд хөрөнгөө офшор бүсэд шилжүүлээд байгаа тухай Татьянагийн өмгөөлөгч мэдээлсэн байна.

Дээд шүүх өмнөх шийдвэрээ хэвээр үлдээж, Татьяна Ахмедовад дээр дурдсан хөрөнгийг төлүүлэхээр болжээ.

Лондон хотод дэлхийн хамгийн үнэтэй гэр бүл салалтууд болдог тул “дэлхийн гэр бүл салалтын нийслэл” гэсэн алдрыг эзэмшдэг юм.

Эх сурвалж: The Guardian

Холбоотой мэдээ

Монгол Улсын ерөнхий сайдын огцрох шийдвэр пакистанчуудыг бишрүүлэв

Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх засгийн газрын танхимтайгаа бүрэн бүрэл

2021-01-24

Жо Байден тангараг өргөлөө /зураг/

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жозеф Байден Капитолын ордны өмнө тангараг өргөж үүрэг ажилдаа орлоо.

2021-01-21

Япон улсын долоон мужид нэмж онц байдал зарлалаа

Япон улсад сүүлийн өдрүүдэд коронавирусийн цар тахлын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа учир тус улсы

2021-01-14

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...