ОХУ 2019 ОНООС ЖУУЛЧДЫГ САНСАРТ ИЛГЭЭНЭ

2018-02-02 Дэлхийд 0

 

ОХУ олон улсын сансрын станц руу жуулчдыг илгээх гэж буй талаар өчигдөр (2018.02.01) сансрын судалгааны ”Энержиа” төвийн захирал Владимир Сольнцев Комсомольская ”Правда” сонинд мэдээлжээ.

Сольнцев хэлэхдээ “Зах зээлийн шинжилгээ эерэг дүн харуулж байна. Олон улсын сансрын станц руу зорчих хүсэлтэй жуулчид олон бий. Сансар руу аялахад нэг жуулчин аяллын зардалд дунджаар 100 сая ам.доллар зарцуулна. Анхны жуулчид үүнээс арай бага төлнө” гэжээ. Сансрын судалгааны төв мөн сансарт аялах хүмүүст задгай сансарт гарах, кино, видео бичлэг хийх боломж олгох гэнэ.

1961 онд Зөвлөлтийн сансрын нисэгч Юрий Гагарины сансарт нисэх бэлтгэлийг хангасан ”Энержиа” төв олон улсын сансрын станцад жуулчид илгээх зорилгоор НЕМ-2 загварын сансрын хөлөг бүтээж байгаа гэнэ.

НЕМ-2 загварын сансрын хөлөг 4-6 хүнийг тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд тохилог бүхээг, хоёр жорлон бас интернэт сүлжээтэй байх гэнэ.

”Энержиа” сансрын анхны жуулчдыг 2019 онд аялуулахаар төлөвлөжээ.

Сансарт жуулчдыг илгээх энэхүү төсөлд АНУ-ын агаарын тээврийн хөлөг онгоц үйлдвэрлэгч Боинг компани хамтран ажиллах хүсэлт гаргасан байна. Сольнцевын үзэж буйгаар сансарт жилд 5-6 жуулчныг арав хоногийн аялалд явуулах боломжтой гэнэ.

Сансрын аялал жуулчлал бол хөгжиж буй салбар бөгөөд АНУ-ын Виржин Галактик зэрэг барууны компаниуд одоогоор энэ салбарт давамгайлж байгаа.

ОХУ 2009 онд Нарны циркийг үндэслэгч Канадын тэрбумтан Гаи Лалибертег сансарт илгээсэн байдаг. Канадын тэрбумтан олон улсын сансрын станцад хоёр долоо хоносон юм.

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE- PRESSE

Холбоотой мэдээ

Япон улсын долоон мужид нэмж онц байдал зарлалаа

Япон улсад сүүлийн өдрүүдэд коронавирусийн цар тахлын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа учир тус улсы

2021-01-14

Туркийн Истанбул хот 45 хоногийн усны нөөцтэй болжээ

Турк улсад сүүлийн арван жилд тохиогоогүй ган гачиг болж байгаагаас шалтгаалан томоохон хотууд нь ус

2021-01-14

Испанид 50 жилийн дараа цас орж, огцом хүйтэрч -12 хэм хүрсэн тул осгохоос сэрэмжлүүлэв

Филомена шуурганы улмаас Испанийн зарим нутаг цасан бүрхүүлд хучигдлаа. Томоохон хотуудад авто, төмө

2021-01-10

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...