Яагаад хүүхдээ 12 нас хүрэхээс өмнө гар утас хэрэглүүлэхгүй байх ёстой вэ

2018-02-02 Зөвлөгөө 0

 

Эмч, мэргэжилтнүүд эцэг эхчүүдэд хүүхдээ 12 нас хүрэхээс өмнө гар утас болон бусад төстэй төхөөрөмжүүдээс хол байлгахыг уриалжээ. Гар утас, таблет, компьютер зэргээр өдөрт дөрөв болон түүнээс дээш цаг тоглодог 3-5 насны хүүхдүүдийн хувьд маш хүнд төрлийн харилцааны эмгэгтэй болох, мөн өсөлт хөгжил нь удаашрах эрсдэл тулгардаг байна. Технологийн хэт их хэрэглээ нь дараахь сөрөг нөлөөтэйг онцолжээ. Үүнд:

1. Гар утасны нөлөө нь 0-2 насны хүүхдийн тархины тогтмол хөгжилд сөргөөр нөлөөлдөг.

2. Эдгээр нь хөдөлгөөнийг хязгаарлаж биеийн хөгжлийг удаашруулах талтай

3. Телевиз компьютер нь хүүхдийг илүүдэл жинтэй болгодог.

4. Унтахаасаа өмнө телевиз, компьютер үздэг хүүхдүүд нойрны дутагдалд ордог.

5. Технологийн хэт их хэрэглээ нь хоолны дуршил, ааш авирт сөргөөр нөлөөлдөг.

6. Тоглоом, кинон дээр гардаг хүчирхийлэл нь хүүхдийг ууртай уцаартай болгож сэтгэлзүйн хувьд эмгэгтэй болгодог

7. Хэт их бичлэг, тоглоом, хүүхэлдэй үзэх нь хүүхдийн ой санамж, төвлөрөх чадварыг бууруулдаг.

8. 8-18 насны хүүхдүүдийн 10% нь технологийн төрөл бүрийн хэрэглээнд хүчтэй донтож байна.

9. Электрон төхөөрөмжөөс ялгарч буй цацрагт тогтмол хорддог.

10. Технологийн тусламжтай хүмүүжсэн, суралцсан хүүхдүүдийн мэдлэг тогтворгүй байдаг байна.

Холбоотой мэдээ

“C” дүнтэй сурагчид амьдрал дээр илүү амжилттай байдаг

1. Тэд бусдын ойлгохыг хүсдэг зүйлийг хэдийнэ ойлгочихсон байдаг “С” авдаг сурагчид анги дээр

2021-01-16

Эрдэмтэд нойрсож байхдаа турах аргыг олжээ

Японы Цукуба их сургуулийн эрдэмтэд нойрсож байхдаа турах энгийн арга олжээ. Тэдний судалгаа Nutrien

2021-01-13

Бүтээлч компаниуд дараах аргуудыг ашиглан ажилд авч байна

Чадварлаг ажиллах хүчинтэй болмоор байна уу. Тэгвэл үүнийг нэг уншаад үзээрэй. Тэртээ 1998 он

2021-01-12

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...