УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг Үндсэн хуульд заасан УИХ-ын гишүүний тангаргаа зөрчсөн үндэслэлээр хэсэг хуульч Үндсэн хуулийн цэцэд хандахаар болжээ.
Тодруулбал, Ц.Нямдоржийг өөрийн цалин орлогоос давсан хэмжээний тэтгэмжийг бизнес эрхлэгчээс сар бүр авч байсан нь УИХ-ын гишүүний тангаргийг зөрчиж энэ нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа үндэслэлээр хуульч нар цэцэд маргаан үүсгүүлэх мэдээлэл явуулах гэж байгаа талаараа мэдээлэл өгнө.
Мөн түүнийг улсын нууц задруулсан зэргээр ч буруутгах үндэслэл байгааг хуульч нар тайлбарлаж байгаа юм.
Энэ асуудлаар болон сүүлийн үед эрх мэдэлтнүүд хууль ёсыг хэрхэн зөрчиж байгаа талаар хуульч нар нэгдэн хэвлэлийн бага хурал хийх гэж байна.
0 cэтгэгдэлтэй