Казахстанд урт сахал, богино өмдийг хориглох гэж байна

2018-02-05 Дэлхийд 0

 

Үүнд гол нь Исламын шашны экстремист урсгалуудыг хориглох тухай хуульд заасан гэнэ. Тухайлбал иргэдийн гадаадад шашны сургуульд суралцахад хатуу хяналт тавих, хүүхдүүдийг сүмд суухад тавигдах шаардлагыг өндөрсгөх, мөн олон нийтийн газар шашны хэв маягтай биеэ авч явахыг хоригложээ.

Үүнд сахалны уртыг хязгаарлах, суннит урсгалын Салафистуудын гол шинж болох шагайгаар татсан богино өмдийг хориглох зэрэг багтаж байна.

Казахстаны шашны хэрэг эрхэлсэн сайд Нурлан Ермекбаев зарим төрлийн урт сахал тавьсан хүмүүсийг торгох тухай хуульд орж байгааг мэдээлжээ. Сахалны уртыг ямар хэмжээтэй байхыг удахгүй зарлах гэнэ.

Гэхдээ урт сахалтай хүн бүрийг шалгаад байхгүй, гол нь тэдний юу ярьж, яаж биеэ авч яваад цагдаа нар дүгнэлт хийж, шийтгэлийг онооно гэж тэр хэлжээ.

Мөн Исламын сүм хийдийн тэргүүд, санваартнуудад энэ хязгаарлалт үйлчлэхгүй гэнэ. Сахалнаас гадна шашны хэв маягийн хувцаслалтыг хориглох тухай шинэ хуульд заасан байна. Тухайлбал эмэгтэйчүүд нүүрэндээ гивлүүр зүүх, эрчүүд шагайгаар татсан богино өмд өмсөх хориотой болох юм. Уг заалтыг зөрчсөн хүмүүс 120,000 тэнгэ буюу $370 орчмын мөнгөн торгууль хүлээх ажээ.

Казах үндэстэн хэдэн зуун хүн, тэдний гэр бүл Сири, Ирак дахь Исламын улс бүлэглэлд нэгдсэнээс хойш Казахстаны эрх баригчид шашны экстремист үзлийг улс орондоо дэлгэрэхээс ихэд болгоомжлох болсон юм.

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty

Холбоотой мэдээ

Жо Байден тангараг өргөлөө /зураг/

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жозеф Байден Капитолын ордны өмнө тангараг өргөж үүрэг ажилдаа орлоо.

2021-01-21

Япон улсын долоон мужид нэмж онц байдал зарлалаа

Япон улсад сүүлийн өдрүүдэд коронавирусийн цар тахлын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа учир тус улсы

2021-01-14

Туркийн Истанбул хот 45 хоногийн усны нөөцтэй болжээ

Турк улсад сүүлийн арван жилд тохиогоогүй ган гачиг болж байгаагаас шалтгаалан томоохон хотууд нь ус

2021-01-14

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...