ЯПОН ӨМНӨД ХЯТАДЫН ТЭНГИСТ РАДАРЫН СИСТЕМ БАЙРЛУУЛНА

2018-02-05 Дэлхийд 0

 

Өмнөд Хятадын тэнгис дэх эзэмшлийн маргаантай бүс дэх Хятадын хөлөг онгоцнуудад анхааруулга өгөх үүднээс Япон радарын систем, алсын удирдлагатай камерын систем байрлуулахаар болжээ.

Эдгээр системүүд нь хоёр орны хоорондох маргааны сэдэв болсон өмнөд Хятадын тэнгис дэх бүлэг арлуудад гадаадын хөлөг онгоц зорчсон тухай шинэ мэдээлэл дамжуулахаас гадна Хойд Солонгосын хууль бус загас агнуурын онгоцнуудын талаар эргийн харуулуудад анхааруулга өгөх юм.

Японы хэвлэлд мэдээлснээр тус улсын засгийн газар радарын гурван систем байрлуулахад шаардлагатай 280 сая иенийн санхүүжилтийг хоёрдугаар сарын 1-нд зарласан төсвийн тодотголд тусгажээ.

Радарын хоёр системийг Кагошима мужийн ойролцоох арлууд дээр байрлуулах бол гуравдахийг нь Нишиношима арал дээр байрлуулах ажээ.

Өмнөд Хятадын тэнгис дэх Японы эзэмшлийн бүсэд Хойд Солонгосын хууль бус загас агнуурын хөлөг онгоц загасчлах болсноос Японы загас барих уламжлал улам алдагдаж байгаа талаар орон нутгийн иргэд гомдоллох болжээ.

Японы засгийн газар ойрын жилүүдэд өөрийн эзэмшлийн бүсэд 50 км доторх хууль бус загасчдын хөлөг онгоцнуудын талаар мэдээлэх 20 гаруй хяналтын станц байгуулахаар төлөвлөж байгаа юм байна.

ЭХ СУРВАЛЖ: SOUTH CHINA MORNING POST

Холбоотой мэдээ

Япон улсын долоон мужид нэмж онц байдал зарлалаа

Япон улсад сүүлийн өдрүүдэд коронавирусийн цар тахлын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа учир тус улсы

2021-01-14

Туркийн Истанбул хот 45 хоногийн усны нөөцтэй болжээ

Турк улсад сүүлийн арван жилд тохиогоогүй ган гачиг болж байгаагаас шалтгаалан томоохон хотууд нь ус

2021-01-14

Испанид 50 жилийн дараа цас орж, огцом хүйтэрч -12 хэм хүрсэн тул осгохоос сэрэмжлүүлэв

Филомена шуурганы улмаас Испанийн зарим нутаг цасан бүрхүүлд хучигдлаа. Томоохон хотуудад авто, төмө

2021-01-10

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...