Хятадууд хямд машинаар дэлхийг дайлахаар зэхэж байна

2018-02-06 Дэлхийд 0

 

Өмнөд хөршийн автомашин үйлдвэрлэгч “China FAW Group” 2017 оны тайлангаа олон нийтэд ил болгожээ. Автомашин үйлдвэрлэлээр улсдаа анхдагч (компанийн өөр нэр нь “Автомашины нэгдүгээр үйлдвэр”) тус компани өнгөрсөн жил 3.408.000 ширхэг автомашин үйлдвэрлэжээ. Энэ нь ОХУ-ын бүх компаниудын үйлдвэрлэсэн машинаас гурав дахин их үзүүлэлт болсон байна. Хятадын компанийн үйлдвэрлэл өнгөрсөн жил 7.2 хувиар өсчээ.

Сонирхолтой нь, өнгөрсөн жил экспортоо 92 хувь буюу бараг хоёр дахин нэмэгдүүлсэн атлаа дөнгөж 40 000 ширхэгийг гадагш нь гаргасан байна. Энэ нь тус компанийн үйлдвэрлэсэн бараг бүх машин дотооддоо зарагдсан гэсэн үг юм. Цаашдаа экспорт энэ байдлаараа өсвөл 3-4 жилийн дараа нэг сая ширхэг машин экспортлох боломжтой гэж “Синьхуа” агентлагийн мэдээнд дурдсан байна. Компанийн удирдлагууд одоогоор 48 улстай хамтран ажиллах гэрээг байгуулсан бөгөөд мөнгөн дүн нь 790 сая ам.доллар давжээ.

Тус компанийн үйлдвэрлэсэн седан загварын автомашин 65-75 мянган юанийн үнэтэй байгаа нь бусад үйлдвэрлэгчдийн үнээс бараг хоёр дахин хямд ажээ.

Холбоотой мэдээ

Жо Байден тангараг өргөлөө /зураг/

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жозеф Байден Капитолын ордны өмнө тангараг өргөж үүрэг ажилдаа орлоо.

2021-01-21

Япон улсын долоон мужид нэмж онц байдал зарлалаа

Япон улсад сүүлийн өдрүүдэд коронавирусийн цар тахлын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа учир тус улсы

2021-01-14

Туркийн Истанбул хот 45 хоногийн усны нөөцтэй болжээ

Турк улсад сүүлийн арван жилд тохиогоогүй ган гачиг болж байгаагаас шалтгаалан томоохон хотууд нь ус

2021-01-14

Санал асуулга

Хөл хориог цаашид яасан нь дээр вэ?

Үр дүн

Loading ... Loading ...