Швед Улсын ХАМГИЙН ТАНСАГ ТАВАН рестораны нэгээр МОНГОЛ ЗАЛУУГИЙН ресторан тодорчээ

access_time 2018-02-10

 

Монгол гэх нэрийг өөрийн ажил амжилтандаа хамт өргөж явдаг Монголын бахархал О.Батжаргалын тухай сэтгэл догдлон бичиж байна.

Учир нь түүний ресторан Швед улсын хэмжээнд хамгийн амттай, чанартай, үйлчилгээ сайтай, дээд зэрэглэлийн эхний шилдэг 5 ресторанд багтаж чадсан билээ.

Статистикийн мэдээгээр

Швед улсад 2015 оны байдлаар 20,250 ресторан бүртгэгдсэн байгаагаас 5,622 нь Стокгольм хотод бүртгэлтэй байдаг юм байна. Тэгвэл өнөөдөр 2018 оны 2 сарын байдлаар энэ тоо мэдээж өссөн үзүүлэлттэй байх нь гарцаагүй.

Мөн Шведийн хэвлэл мэдээллийн ТВ, сонин сэтгүүл, сайт, ном гээд дурьдаж болох хэрэгсэлүүд бүгд өдөр бүр хоол болоод хоолтой холбоотой боловсрол олгох контент мэдээлэл маш их оруулдаг билээ.

Жишээ нь та суваг солих бүртээ хоолны тухай олон төрлийн нэвтрүүлэг үзэх боломжтой л гээд бодоход хоол хүнсний хэрэглээ нь ихэд хөгжсөн түүнийгээ дагаад хоолны боловсрол соёл өндөр байдаг гэж ойлгож болно.

Миний хэлэх гээд байгаа санаа нь:

Ийм их өрсөлдөөн дунд, алдартай хоолны дэлхийн хэмжээний шүүмжлэгч, мэргэжилтэнгүүдэд АНЗААРАГДАЖ, олон мянган ресторануудын дундаас танигдана, үнэлэгдэнэ гэдэг өөрөө их цохууштай бахархууштай зүйл болоод байна.
Мөн Швед улсад өөрсдийн ресторанаа нээж ажиллуулж буй мундаг үлгэр жишээ Монголчууд олон бий. Тэглээ гээд би ч чадна гээд л дагаад хийе гэхэд чадвар мэдлэгээс гадна, хүч хөдөлмөр туршлага хөлс дуслуулсан тоо дутахаар санагддаг.

Шведүүд хоол хүнсний хувьд маш өндөр шалгуур, эрүүл ахуйн нарийн хяналт дүгнэлттэй орон.

Тиймээс ч ресторан нээж тогтвортой тууштай ажиллуулах нь тийм ч амар биш гэдгийг энэ салбарын хүмүүс ярьдаг байх

Ойролцоогоор 1 жил хагасын өмнө О.Батжаргалын “Соёоказе” гэх ресторан нээгдээд удаагүй байхдаа Шилдэг ресторанаар шагнуулаад, Шведүүд өдөр тутамдаа уншдаг олон уншигчтай Метро сонинд нийтлэгдсэн байсныг би өөрийн нүдээр үзээд хамар шархирч, баярын нулимсаа цийлэгнүүлж байлаа.

Гэтэл өнөөдөр бүр Шведийн хамгийн тансаг зэрэглэлийн шилдэг 5 рестораны нэг болоод барахгүй, одоо энэ таваасаа цааш шилдгийн шилдэг тансаг амттай, үйлчилгээтэй, онцгой ресторан болох магадлалтай байгаа юм байна. Тиймээс ч богино хугацаанд амжилтаа ахиулж буй Монголчууддаа урам өгмөөр санагдав.

Тиймээ та нар маш мундаг ажиллаж байна.

Энэ мэдээлэл нь Dagens Nyhetter гэх олон олон Шведүүдийн мэдээлэл авдаг нэр хүнд бүхий сонинд хэвлэгдсэн байна.

Та бүхэн сайн ажвал тэдний хамт олон бөөнөөрөө зургаа авхуулсан байгаа шүү.

За ингээд өөрийнхөө олон жилийн хөлс хүчийг зориулан сүши гэх хоолны урлагт бүхнээ зориулан ажиллаж буй энэхүү рестораны хамт олон,

Гадныханд: Монгол хүн Япон үндэсний Сүши гэх хоолыг маш гайхалтай хийдэг хэмээн тодотгуулах нь үнэхээр бахархууштай байна.

Тийм ч амархан ийм амжилтыг хүртэхгүй гэдгийг сайн ойлгосон бидний хувьд энэ бол маш их чадвар, ухаан авъяасаас гадна хүнтэй харилцах харилцаа, хоолоо бусдад танилцуулах мэдлэг гэдгийг дахин дахин хэлмээр байна.

 

Нэг Монгол хүний амжилтын ард эх орон минь тэр чигтээ онцлогдож байдаг билээ.

Тэдний тухай нийтлэлийг,

Швед хэл дээр эх сурвалжийн мэдээг аваарай dn.se/sthlm/gulddraken/nominerade-till-gulddraken-2018-krog-lyx/

Мөн тэдний рестораны веб сайт soyokaze.se юм шүү.

Эх сурвалж: Позитив Монголианс онлайн төсөл

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549