НЭВТРҮҮЛЭГЧ Д.ОДЗАЯА, ДУУЧИН С.ЗАЯА НАР ГҮНЖТЭЙ БОЛЛОО

access_time 2018-02-12
note урлаг
remove_red_eye 194

 

Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн нэвтрүүлэгч Д.Одзаяа ‘Нэгэн зүгт ‘хамтлагийн дуучин С.Заяагийн гэргий билээ. Тэд таван настай хүүтэй.

Нэвтрүүлэгч бүсгүй энэ сарын 9-ны өдөр амаржиж охинтой болжээ. Энэ талаар түүний нөхөр С.Заяа өөрийн цахим хуудаснаа ийн пост бичжээ. Тэрбээр” Таван жилийнхээ ойн дээр анхныхаа хүүхдийг өлгийдөн авч билээ.Бид хоёр 10-н жилийнхээ ойн дээр ахиад нэгэн аз жаргалаа өлгийдөн авлаа. Хайрт хань чамдаа маш их баярлалаа. Эрчүүд минь хайртай хань болох эхнэрээ тултал нь хайрлаарай хэмээн бичжээ. Сахиусан тэнгэрээр гэр бүл нэмсэн хосуудынхаа гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсье.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549