АЛЛА ПУГАЧЁВА ГАНЦХАН ЖИЛИЙН ДОТОР 20 КГ-ААР ТУРЖЭЭ

access_time 2018-02-12

 

Сүүлийн ганцхан жилийн дотор ОХУ-ын супер од, шоу бизнесийн Загалмайлсан эх гэгддэг ОХУ-ын Ардын жүжигчин Алла Пугачёва өөрийн хэвийн бус болоод байсан биеийн жингээс 20 кг-ыг хаяж чаджээ.

Москва хот төдийгүй орон даяар шуугиж байгаа ярианаас үзвэл энэ жил 68 настай супер одын хувьд урьд нь харилцаж байсан туршлагатай гоо сайхны мэс засалч дээр очиж “Надад ер бусын гоо сайхны хагалгаа хийж өгөөч” гэжээ. Тухайн үед дуучин бүсгүй гаднаасаа өө сэвгүй харагдаж, биеийн жингээ тодорхой хэмжээгээр багасгаж чадсан байсныг гоо сайхны мэс засалч ажиглаж мэдээд “За тэгвэл хоёр долоо хоногийн дараа ирээрэй” хэмээгээд буцаажээ. Тэр ч байтугай өнгөрсөн 11 дүгээр сарын дундуур өгсөн ярилцлагадаа “30 жил өөрөөсөө салгаж дийлэхгүй ховдоглон татдаг байсан тамхиа ч бүрмөсөн хаясан” гэдгээ сэтгүүлчид ярьж өгсөн байдаг.

Хоёр ч удаа шоу бизнесийн Загалмайлсан эхэд гоо сайхны хагалгаа хийж байсан Адександр Вдовин эмч “Би түүний сэтгэлзүйг нарийн хянаж байсан. Тэгэх ч ёстой юм. Биеийн жингээ огцом бууруулсан Алла Борисовна эмчилгээний үед тун тайван байж бидний ажлыг дэмжсэнд талархаж байгаа” гэсэн байна. Мэс засалчийн хэлснээр бол анхныхаа гоо сайхны хагалгааг 35 жилийн өмнө хийж өгөхдөө сэтгэлзүйг нь нарийн анхаарч ямар нэгэн алдаа гаргахгүй ажиллахыг л хүсч байснаа тайлбарлажээ. Мөн тухайн үед түүний нүүрэнд анх удаа мэс хүргэх гэж байгаадаа сэтгэл нь ихээхэн доголж байснаа мэс засалч тайлбарлаад “Анхны мэс ажлын дараа би түүнтэй нэг бус удаа уулзаж, гоо сайхны мэс заслын дараа ямар дэглэм баримтлах шаардлагтайг байнга сануулдаг байсан” гэсэн байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549