21000 РЕАЛИТИ ШОУ: Мөөжиг түрүүлж, Адьяатай шагналаа ХУВААЛЦЖЭЭ

access_time 2018-02-12

 

“25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг “21000” реалити шоуны 2018 оны анхны дугаараа БНСУ-аас бэлтгэн хүргэлээ. Энэ удаагийн дугаарт жүжигчин Ө.Мөнх-Эрдэнэ (Мөөжиг), Р.Адъяа нар оролцсон. Тэд АРВАН хоногийн турш 21 мянган воныг хүнсэндээ хэрэглэх даалгаварыг авсан. Сөүл хот дахь ”Монгол таун”-ы ойролцоо “Хьюндэй резидес” зочид буудалд байрлан, нэвтрүүлэгт оролцсон жүжигчид маань багагүй бэрхшээлийг туулсан ч даалгаварыг амжилттай гүйцэтгэв.

Энэ удаагийн оролцогчид ихэнх даалгаварыг монголчуудын очдог Монгол таунд байрлах цанын газар, үйлчилгээний төвд гүйцэтгэсэн. Тэд олон даалгаварыг биелүүлж, бас монголчуудтайгаа уулзах боломж ч олон байлаа. Цуйвангийн гурил зуурах, цэцэг цэвэрлэх, барилгын туслах ажил хийхээс гадна шөнийн ээлжинд ч ажиллаж үзэв. Гэхдээ хамгийн их мөнгөтэй үлдсэн нь ялагч болох учиртай.

Энэ удаа Мөөжиг 13 мянган вонтой үлдсэн бол Р.Адьяа 10 мянган вонтой нэвтрүүлэгийг дуусгасан. Ингээд ялагчийн ГУРВАН САЯ воныг Мөөжиг буюу Ө.Мөнх-Эрдэнэ авсан бөгөөд тэрбээр шагналынхаа ТАВИН хувийг Р.Адьяад өгчээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549