Дэлхийн хамгийн нууцлаг үндэстэн болох Амишууд гэж хэн бэ?

access_time 2018-02-13
remove_red_eye 677

Та Амиш хүмүүсийн талаар хэр ихийг мэдэх вэ? Амишчууд нь АНУ болон Канадын нутаг дэвсгэрт амьдардаг Христийн шашинтай үндэстэн юм. Амишуудын соёл иргэншлийг хөгжилтэй байдлаар дүрсэлсэн олон зүйлс байдаг. Гэвч бодит амьдрал дээр тэд үнэхээр тийм биш ажээ. Хэрвээ тэдний талаар судлаад үзвэл Амишуудын талаарх шинэ, хачирхалтай зүйлс ихийг мэдэж авах болно. Ингээд үргэлжлүүлэн цааш уншиж, мэдлэгийн цар хүрээгээ тэлээрэй.

1Нүүргүй хүүхэлдэйнүүд
Амиш хүүхдүүд бусад хүүхдүүдийн л адил хүүхэлдэйгээр тоглодог. Гэхдээ нэг ялгаа нь Амиш хүүхэлдэйнүүдэд нүүр байдаггүй ажээ. Үүний шалтгаан нь шашинтай холбоотой бөгөөд тэд бүх хүмүүс бурхны нүдэнд эрх тэгш эрхтэй төдийгүй биеэ тоох нь нүгэл гэж үздэг байна. Тоглоомын дэлгүүрээс Амиш хүүхэлдэй авахыг хүсвэл та бараг л олж чадахгүй болов уу? Гэхдээ магадгүй Амиш эзэнтэй дэлгүүрээс ч юм уу эсвэл цахимаар авах гэж оролдож болох юм.


2Хамгийн уйтгартай анхны шөнө
Орчин үеийн хосуудын хуримын анхны шөнийн талаар та төсөөл дөө. Харин Амишчууд маш бага зардлаар хуримаа хийдгээс гадна уйтгартай гэгч нь анхны шөнийг өнгөрөөдөг байна. Бидний мэддэг анхны шөнийн оронд Амиш хосууд бэргэнийхээ аав ээжийнд шөнөжин ярилцаж өнгөрөөдөг гэнэ. Хачин санагдаж магадгүй ч энэ нь бас их учиртай. Ингэснээр тэд гэр бүлийнхээ үндэс суурийг бэхжүүлэхэд тусалдаг чухал алхам гэж үздэг ажээ.


3Чшш… Нууц хурим
Орчин үед хуримлаж байгаа хосууд бүх хүнд энэ талаараа зарладаг ч Амиш хосууд харин ч бүр нуудаг байна. Хуримаа хийхээс хэдхэн хоногийн өмнө шашны уулзалтууд дээрээ бүгдэд нь мэдэгддэг ажээ.


4Хуримын урилгаа гараараа тараадаг
Хэрвээ та Амиш найзынхаа хуримын урилгыг цахим шуудангаар ирэхийг нь хүлээж байгаа бол энэ нь тэдний ёс заншлаас гадуурх үйлдэл гэдгийг санаарай. Хосууд хуримын урилгаа хүн бүрийн гарт дамжуулж өгдөг уламжлалтай.


5Жирийн нэг хуримын ёслол биш шүү!
Бидний мэдэхээр ихэнх хуримын үеэр гэр бүл, найз нөхөд хоорондоо уулзах сайхан боломж тохиолоо гэж үздэг. Харин Амишчуудад бол хуримын арга хэмжээ нь өөр зорилготой байдаг аж. Энэ нь ганц бие бүсгүйчүүд, залуусыг гэр бүл болгох байна. Дийлэнх тохиолдолд ганц бие зочдыг тусгай суудалд суулгаж, хооронд нь танилцуулах арга хэмжээ зохион байгуулдаг.


6Адис хүртэх
Христийн шашинтнууд хүүхэд байхдаа адис хүртдэг бол Амишчууд том болоод ч адис хүртдэг уламжлалтай. Энэ нь насанд хүрсэн хүмүүс өөрийн хүсэлтээр адис хүртдэг гэсэн үг билээ. Бүх дүрэм журмын дагуу үйл ажиллагаа өрнөдөг бөгөөд Библи дээр Есүс адис хүртэхдээ ч бас насанд хүрсэн байдаг.


7Согтуу хүүхдүүд
16 нас хүрж байгаа Амиш хүүхдүүдийг “Румспринга” хэмээх тусгай зан үйлд хамруулдаг байна. Энэхүү зан үйлийн үеэр хүүхдүүдийг хүссэн зүйлээ хийхийг нь зөвшөөрдөг бөгөөд хүүхдүүд ихэвчлэн шашны зан үйл, журмаас гадуур зүйл хийдэг гэнэ. Үүнд нь согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, бэлгийн харилцаанд орох зэрэг багтана.


8Ёс журамт хосууд
Хэдийгээр хосуудыг гэрлэхээсээ өмнө бэлгийн харилцаанд орохыг хориглодог ч хамтдаа нэг оронд унтахыг зөвшөөрдөг. Гэхдээ хосууд бүрэн хувцасласан байх бөгөөд нэг нэгэндээ огтхон ч хүрж болохгүй, зөвхөн ярилцаж л болдог гэнэ. Зарим айлуудад бүр орыг нь хуваах зориулалттай тусгай хавтан байдаг аж.


9Булшаа өөрсдөө ухдаг
Оршуулганы тухайд Амишчууд өөрсдийн гараар булшаа ухдаг байна. Үүний учир нь тэдний хувьд хүрз бол орчин үеийн технологийн нэг хэсэг тул гараараа оршуулах нүхээ ухах ёстой гэж үздэг.


10Сүмийн барилга байгууламж байдаггүй
Бусад Христийн шашинтнуудаас ялгаатай нь Амишчууд сүмийн зориулалтаар барилга байшин барьдаггүй. Үүнийхээ оронд тэд хүмүүс цуглуулж гэртээ юм уу хөршийндөө номлол үйлддэг. Хачирхалтай сонсогдож магадгүй ч энэ нь гэртээ шашны чухал байдлыг бий болгох мэргэн арга юм.


11Шийтгэл
Хэн нэг нь дүрэм журам зөрчих аваас холбооны зүгээс тэднийг тусад нь байлгаж шийтгэдэг байна. “Мэйдунг” гэж нэрлэдэг энэхүү зан үйл нь нийгмээс тухайн хүнийг тусгаарлаж, шашиндаа илүү үнэнч байхыг сануулдаг ажээ.


12Гоёл чимэглэл
Гоёл чимэглэлийг Амишчууд хэрэглэдэггүйн учир нь үүнээс болж биеэ тоох шинж чанар илэрдэг гэдэгтэй холбоотой. Тийм ч учраас гэрлэсэн хосууд хуримын бөгж зүүдэггүй.


13Үр удам
Хэдийгээр жирийн нэгэн Америк гэр бүл 2-3 хүүхэдтэй байдаг ч Амишчууд 6-7 хүүхэдтэй байдаг. Бүр 9 эсвэл түүнээс дээш хүүхэдтэй байсан тохиолдол ч бий. Илүү олон хүүхэд байна гэдэг нь илүү олон ферм дээр ажиллах хүчин гэсэн үг юм.


14Бичигдсэн хууль байдаггүй
Дүрэм, журмаар амьдардаг Амишчуудад бичигдсэн хууль гэж байдаггүй. Орднунг гэх нэртэй энэхүү журмыг тэд жинхэнэ сүсгээр амьдрах амьдралд тустай гэж үзэж, хувцаснаас авахуулаад ажлаа хүртэл энэхүү журамд үндэслэн явуулдаг гэнэ. Гэхдээ энэ нь ямар нэг албан бичиг биш ч хүмүүс нь хүн бүрд цээжлүүлчихсэн юм шиг л дагаж мөрддөг байна.


15Уучлаарай, Бетховен
Яагаад тийм ч олон хүн Грамми авардс авч чадахгүй байгаа нь шалтгаантай. Учир нь өөрийгөө илэрхийлэх бүхий л арга хэрэгсэл буюу урлагийг хүртэл эсэргүүцдэг тул ямар нэг хөгжмийн зэмсэг тоглохыг хориглодог. Гэхдээ аман хуур тоглож чаддаг хэд хэдэн Амиш хүмүүс байдаг байна.


16Хуучин хөгжмийн ном
Хэдийгээр тэд хөгжим тоглодоггүй ч “Аусбунд” хэмээх 16-р зууны үеийн Германы хөгжмийн номын шүтэн бишрэгчид. Мөн энэ ном нь хамгийн эртний Христийн магтан дууллыг агуулсан бөгөөд Амишчуудын дунд алдартайгаараа Библийн дараа 2-т ордог байна.


17Сахал
Сахлыг энд гэрлэсэн хүн эсвэл 40 гарсан эрэгтэйчүүд л ургуулдаг. Дээд уруулан дээрх сахлыг 19 зууны үеийн цэрэг армитай холбоотой гэж үзээд тэр болгон ургуулаад байдаггүй.


18Сургалтын систем
Амишийн сурагч 8-р ангиа төгсөөд л суралцах хугацаа нь дуусдаг байна. Ахлах сургууль байхгүй, коллеж байхгүй гээд бод доо. Тухайн үед 14-өөс дээш насны хүүхэд гэр бүлийн бизнест ажиллаж эхэлдэг. Амиш нь заавал сурах боловсролын хуулиудаас чөлөөлөгдсөн байдаг.


19Багш нар нь ямар вэ?
Сургалтын хөтөлбөр нь 8-р анги хүрээд дуусдаг ч Амиш багш нар нь ч өөрсдөө ахлах ангийн мэдлэггүй байдаг. Учир нь тэд ч бас 8-р анги л төгссөн. Мөн ихэнх сургуулиуд ганцхан ангитай байдаг гээд бод доо.


20Тэд “Uber” ашиглаж болно
Журмаар Амиш хүмүүсийг машин техникийг зөвхөн тодорхой бизнесийн шаардлагаар ашиглахыг зөвшөөрдөг ч бусад үед хэрэглэхийг хориглодог. Гэхдээ өөр хүн жолоо барьж байхад машинд сууж болдог дүрэмтэй.


21Ядарч унаталаа дэлгүүр хэс
Тэд ихэвчлэн холбооныхоо дэлгүүрээс худалдан авалт хийдэг ч заримдаа орчин үеийн дэлгүүрүүдээр үйлчлүүлдэг. Walmart-ын гадаа Амиш хүмүүсийн унаа байхыг харах тийм ч хачирхалтай явдал биш шүү.


22Тэд Меннонитес биш
Амишчуудыг Меннонитес хүмүүсийн хэсэг гэж андуурдаг хүмүүс их байдаг. Гэхдээ энэ 2 нь тус тусдаа өөр өөрийн гэсэн ялгаатай бүлэг юм. Меннонитесчууд технологийг илүү хэрэглэдэг.


23Нохойны фарм
АНУ дахь нохойны 5 асрамжийн газрын тутмын 1-ийг нь Амиш хүмүүс эрхлэн ажиллуулдаг байна. Нохойн фарм нь энэ бүлэглэлтэй тасралтгүй хамааралтай байдаг.


24Амишчууд хаанаас гаралтай вэ?
Тэднийг 16 зууны үеийн Швейцарь үндэстэнгүүдээс гаралтай гэж үздэг. Христийн шашинтай хэсэг хүмүүс нэгдэж, Анабафтист гэж нэрлэгдэх болсон. Хэдэн жилийн дараа тэд АНУ-руу цагаачласнаар одоогийн Амишууд болжээ.


25Хөөгдөх
Амишчууд холбооныхоо хүнийг бараг ямар ч хамаагүй шалтгаанаар хөөж болдог байна. Согтууруулах ундаа хэрэглэх, хараал хэлэх, технологи хэрэглэх зэрэг шалтгаанаар хөөгдөх бөгөөд буцаад холбоондоо орохын тулд заавал нүглээ наминчлах хэрэгтэй болдог.


26Шинжлэх ухааны эсрэг
Амиш шинжлэх ухааныг мушгин гуйвуулах нь технологиос хамаагүй илүү хүчтэй явагддаг юм. Тэд шинжлэх ухааныг сургуульд заахын ач холбогдолд итгэдэггүй. Тэд мөн орчин үеийн анагаахын шинжлэх ухаанд итгэдэггүй бөгөөд эмнэлгийн нөхцөл байдал өөр байдаг гэж боддог. Зарим Амиш хүмүүс эмнэлэгт очдог ч зарим нь хэзээ ч очиж үзээгүй байдаг гэнэ шүү.


27Эрүүл мэндийн даатгал
Амишууд нь эрүүл мэндийн даатгалгүй бөгөөд эрүүл мэндийн даатгалтай холбоотой аливаа хууль тогтоомжоос чөлөөлөгддөг. Үүнтэй адилаар тэд эрүүл мэндийн даатгалгүй тул асуудал үүсгэж болдог байна. Гэхдээ нэг сайн тал нь Амишчууд олон нийтийн төлөө ажиллах маш дуртай байдаг ажээ. Тэд эрүүл мэндийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэг дор цуглуулж, хүн бүрт зохистой эмчилгээг хийлгэдэг.


28Хавдар тусах эрсдэл бага
Амиш амьдралын хэв маягийн нэг ашиг нь: Тэд элэг, ходоодны хавдар зэрэг хорт хавдарт өртөх магадлал багатай байдаг ажээ. Үүний нэг шалтгаан нь Амишийн хэрэглэж байгаа хоол нь боловсруулалт багатай, органик байдагтай холбоотой байж магадгүй юм. Мөн генетик нь бас чухал үүрэгтэй.

 


29Эмэгтэйчүүдийн үүрэг
Амишийн бүлэглэлд эмэгтэйчүүд хамгийн багаар бодоход бараг байдаггүй. Хүйсийн үүргийн үр дүнд эмэгтэйчүүд ихэвчлэн эхчүүд, гэрийн эзэгтэй байхаар хязгаарлагддаг. Заримдаа тэдний санал бодлыг сонсдоггүй гээд бод доо.

 


30Хэт богино банзал
Амиш эмэгтэйчүүд урт өмд, урт ханцуйтай цамц гэх мэт зарим төрлийн хувцас өмсдөг ч гоёл чимэглэл, нүүр будаггүй байх ёстой аж. Үүнээс гадна Амиш нутгийн зарим бүлгүүд эмэгтэйчүүдийг тодорхой урттай банзал өмсөхийг шаарддаг хатуу ширүүн дүрмийг мөрддөг байна. Хэрвээ тухайн шаардлагыг хангаагүй бол үүнийг өмсөж болохгүй.

 


31Хэл
Ихэнх Амиш хүмүүс хоёр хэлээр ярьдаг тул Англи, Пенсильванийн Голланд гэсэн хоёр хэлтэй. Заримдаа тэд бас Герман хэл сурдаг. Энэ нь дунджаар Амишчууд Америк хүнээс илүү олон хэлээр ярьдаг гэсэн үг юм.


32Тайван байдал
Амиш хүн олон буу барьдаг боловч Амишийн бүлгүүдийн дунд буу зэвсгийн нийтлэг хүчирхийлэл бага байдаг ажээ. Мөн тэдний амьдрах нөхцөл маш тайван амгалан тул цэргийн алба хаах шаардлагагүй юм. Үүнээс гадна Амиш эрчүүд цэргийн албанд гарын үсэг зурахаас чөлөөлөгддөг ба энэ нь шашны итгэл үнэмшилтэй холбоотой.


33Пингийн дээвэр өргөх
Пин бол Амишийн амьдралын хэв маягийн чухал хэсэг бөгөөд пингийнхээ дээврийг өргөж тогтоох нь маш онцгой үйл явдал юм. Хэдэн зууны тэртээгээс дээвэр өргөх энэ ажлыг олон нийтээр хийх болсон нь бараг уламжлал болсон. Энэ нь олон нийтийн хувьд хамтран ажиллах сайхан боломжийг олгодог байна. Гэсэн ч сүүлийн жилүүдэд энэ дадал бага зэрэг буурсан.


34Зураг авахуулах хориотой
Орчин үеийн гэрэл зургийг ашигладаггүйгээс гадна жуулчид зураг авахад Амишчууд ерөнхийдөө дургүй байдаг. Энэ нь тэдний шашны итгэл үнэмшлийн нэг хэсэг бөгөөд гэрэл зургууд нь “сийлмэл” бөгөөд авахуулахаас зайлсхийх ёстой гэж сургадаг ажээ. Зарим Амиш хүмүүс нүүр царай нь байхгүй бол зургийг нь авч болно гэдэг ч ерөнхийдөө зургаа авахуулахыг хүсдэггүй байна.


35Газар нутаг
Орчин үеийн нийгэмд хамгийн том хүү нь заримдаа эцэг эх нь нас барсны дараа үнэт зүйлсээ өвлөн авдаг. Амиш хүн нас барахад тэд арай өөрөөр энэ асуудлыг шийддэг байна. Газар нутаг нь тэдэнд үнэ цэнэтэй учраас тэд том хүүдээ биш харин бага хүүдээ өвлүүлэн үлдээдэг.


36Амиш холбоонд нэгдэх
Ерөнхийдөө хэнийг ч Амиш болохыг зөвшөөрдөг боловч шинэ элсэгчдэд хатуу дүрмийг тогтоосон байдаг. Дүрэмд нь орчин үеийн нийгмийг орхиж, тэдний хэлийг сурах нь энэ тэргүүнд бичигддэг ажээ. Үүнээс гадна та мөн олон нийтийн ажилд оролцож, бусдын үйлчилгээнд хамрагдах ёстой. Харамсалтай нь та эдгээр бүх дүрэм журмыг дагаж мөрдсөн ч таныг элсүүлэхээс тэд татгалзаж болдог байна.


37Техник технологи
Хэдийгээр Амиш хүмүүс орчин үеийн технологийн ихэнхийг үгүйсгэдэг ч зарим нь тэдний итгэл үнэмшилд технологи заналхийлж буй гэдэгт итгэдэггүй. Тухайлбал гэртээ нарны зай хураагуур, дизель хөдөлгүүртэй угаалгын машинтайг Амиш хүмүүс олон байдаг ажээ. Энэ бүхэн нь тэдний нийгэм ямар хатуу чанга вэ гэдгээс хамаарна.


38Гэрлэлт
Амишчуудын хувьд тэд зөвхөн өсвөр насныхан байхдаа үерхдэг. Хэрвээ хосууд гэрлэх сонирхолтой байгаа бол хэдэн сарын турш болздог байна.


39Хүн амын өсөлт
Амиш гэр бүлийнхний ихээхэн хувь нэмрийн үр дүнд Амиш хүн амын тоо өсч байна. 1992 онд АНУ-д 128,000 Амиш хүмүүс байсан бол 2018 он гэхэд энэ тоо 318,000-д хүрчээ. Амишуудын хамгийн их хүн амтай муж нь Пенсильван, Охио, Индиана мужууд ордог байна.


40Хүн амын өсөлттэй холбоотой асуудал
Амиш гэр бүлүүд нь олон тооны хүүхдүүдтэй учраас тэдний хүн амын тоо АНУ-ын хүн амтай харьцуулахад өндөр түвшинд хүрэх төлөвтэй байна. Хорин жилд ойролцоогоор Амиш үндэстний тоо хоёр дахин нэмэгдэнэ гэх тооцоо гарчээ. Энэ нь ирээдүйд Америк улсын өнцөг булан бүрт олон мянган Амиш нутгийн иргэд байж болох юм гэсэн таамаглал дэвшүүлэхэд хүргэж байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549