“Баянзүрх иргэдийн нэгдэл” группын залуучууд галд гэр нь шатсан айлд ӨРГӨӨ цагаан гэр бэлэглэв

access_time 2018-02-14
remove_red_eye 68

Сошиал орчинд залуучууд үзэл бодлоо илэрхийлж хэн нэгнийг шүүмжлэхээс илүүтэйгээр бусдад тусалж эерэг хандлагыг түгээх явдал дэлгэрч байгаа билээ. Үүний нэгэн тод жишээ нь “Баянзүрх иргэдийн нэгдэл” группын хамт олон юм.


Өнгөрсөн долоо хоногийн бямба гариг буюу 2 сарын 10-наас 11-нд шилжих шөнө БЗД-ийн 11-р хорооны Хонхор тосгонд айлын гэр шатаж 9,5,2 настай бяцхан охид хөхөө өвлийн хүйтнээр эцэг эхийн хамт орох оронгүй болсон. Баяр наадам дөхсөн энэ үеэд орох оронгүй болсон тус айлд “Баянзүрх иргэдийн нэгдэл” группын хамт олон дүүргээс гарсан УИХ, НИТХ,ДИТХ-ын төлөөлөгчдийн дэмжлэггүйгээр сайхан сэтгэлт монгол хүний өгөөмөр зангаар нэгдэн нийлж тусалжээ. Группын админ Б.Эрдэнэбаяраар ахлуулсан залуучууд эхний ээлжинд галд өртсөн айлд хоол хүнс, хувцас, бэлэн мөнгийг өгч группын гишүүдийн тусламжтайгаар хоёр хоногийн дотор таван ханатай гэрийн мөнгийг цуглуулж өчигдөр өдөр өргөө цагаан гэрийг нь барьж өгчээ.

 

 

 

 

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549