fbpx

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЦУГЛАРАЛТ БОЛЖ БАЙНА

2018-02-26 463

 

ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагын удирдах албан тушаалтнууд жил бүр чуулж, өнгөрсөн оны ажлаа дүгнэж, ирэх оныхоо ажлыг төлөвлөдөг уламжлалтай. Энэ дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газрын “ Удирдах ажилтнуудын мэргэжил арга зүйн цугларалт” өнөөдөр эхэллээ.

Байгууллагын зорилго, зорилт, тэдгээрийн биелэлт өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, энэ онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор зохион байгуулагдаж буй удирдах ажилтнуудын мэргэжил арга зүйн цугларалтад төв болон боомт,орон нутаг дахь бүсийн газар, хэлтсийн дарга нар, мөн чиглэл хариуцсан ахлахууд зэрэг нийт 50 гаруй албан хаагчид оролцож байна.

“ Удирдах ажилтнуудын мэргэжил арга зүйн цугларалт”-ын нээлтэд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга, Монгол Улсын гавьяат хуульч Д. Мөрөн, Дэд дарга Д. Түвшинтөр нар оролцсон бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “ 2017 онд манай байгууллага “ Цахим иммигрэйшн” зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө хүн бүр хичээн зүтгэсэн, амжилт дүүрэн он байлаа. Харин 2018 он бол бидний хувьд илүү хариуцлагатай он байх болно. Учир нь энэ онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулах чухал жил. Энэ мөрийн хөтөлбөрт манай байгууллагатай холбоотой хэд хэдэн заалт орсон. Түүнийг хэрэгжүүлэх үүднээс эрчимтэй ажиллах шаардлага гарч байгаа. Иймд бидний хамгийн чухал ажлын нэг нь бол Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулан, олон улсын жишигт нийцүүлж боловсронгуй болгох ажил бий. Мөн ISM системээ хөгжүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллана. Мөн албан хаагчдынхаа нийгмийн баталгааг сайжруулах чиглэлд тодорхой ажлуудыг хийж, санхүүгийн сахилга бат, аудитын чиглэлд анхаарч ажиллана. Энэ бүхнийг хийж хэрэгжүүлэхийн тулд хүн бүр өөрт байгаа бүхий л нөөц бололцоогоо дайчлан санаачилгатай ажиллах нь чухал юм” хэмээн онцлов.

Үүний дараагаар бүсийн газар, хэлтсийн удирдлагууд өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, түүний үр дүнг нь танилцуулж, үйл ажиллагаагаа цаашид хэрхэн сайжруулах, орон нутагт тулгамдаж буй асуудал, үүсч буй хүндрэлийг шийдвэрлэх асуудлуудынхаа талаар танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Цугларалт энэ сарын 26-28-ны хооронд 3 хоног үргэлжлэх бөгөөд уг энэхүү цугларалтын үеэр удирдах албан тушаалтнуудад төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, удирдах ажилтны манлайллын тухай болон санхүү, аудитын чиглэлээр Сангийн яам болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийн, лекц унших юм. Түүнчлэн төв болон боомт, орон нутгийн газар, хэлтсийн дарга нартай төрийн алба хаагчийн үр дүнгийн гэрээг байгуулна.

Энэ удаагийн цугларалт нь удирдах албан тушаалтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ шинэ мэдлэг мэдээллээр хангасан, алдаа оноогоо дүгнэн цэгнэсэн, асуудлын гарцыг эрэлхийлж, нэгдмэл шийдэл, нэгдсэн ойлголтод хүрсэн чухал ач холбогдолтой цугларалт болж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

2019 оны НӨАТ-ын баримтыг 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийг дуустал бүртгэнэ

2019 оны НӨАТ-ын баримтыг 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийг дуустал бүртгэхийг "Гааль татвар санх

2019-12-10

Фитнесс клубд хичээллэвэл ЭМДС-гаас 60 мянган төгрөг олгоно

Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөс “Голден Жим” тэргүүтэй магадлан итгэмжлэгдсэн фитнес клубуудэд идэв

2019-12-10

Монголын иргэн болсон Саид Моллаиг Израилд урьжээ

Ирэх оны нэгдүгээр сарын 23-нд Израилд жүдо бөхийн "Гран-при Тель-Авив" тэмцээн явагдана. Тус тэмцээ

2019-12-10