УИХ-ын нэр бүхий 9 гишүүнийг Пусанд казино тоглосон гэлээ

2018-02-28 Улс төр 0

 

Гал үндэстэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Төмөрбаатар, Ч.Мөнхбаяр, Хундаганай нар өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэд Хэвлэлийн бага хурлын эхэнд 2017 оны 11дүгээр сарын 4-7-ны өдрүүдэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан Ж.Мөнхбат, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд Д.Оюунхорол нар долоон эмэгтэй гишүүнийн хамт БНСУ-ын Пусаны “Paradise” казинод гурван хоног байрлан тоглосон тухай мэдээллээ. Гал үндэстэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Мөнхбаяр Ж.Эрдэнэбат, Ч.Сайханбилэг нарын Засгийн газарт орж ажилласан сайд асан Д.Оюунхоролыг Авлигатай тэмцэх газарт шалгуулна гэж мэдэгдлээ. Түүнчлэн Шийдлийн Засгийн газар хоёр удаагийн үйлдлээр 5041 га талбайг ойн сангаас, 7904 га талбайг гол, мөрний эх, урсац, хилийн заагаас, 518.7 га талбайг голын хамгаалалтын бүсээс, нийт 13.4 мянган га талбайг хориглосон нутгаас гаргасан гэж төрийн бус байгууллагын төлөөллүүд үзжээ.

Холбоотой мэдээ

Шинээр Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулах хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчт

2021-10-14

Улс төр судлаач О.Чулуунбилэг: МАН-ын сонгуулийн стратегийг ванга шиг зөгнөжээ

УИХ-ын 18, 28-р тойрогт нөхөн сонгууль болсон ч ирц хүрсэнгүй. Тус тойргуудад өчигдөр 07.00-22.00 ца

2021-10-11

Нөхөн сонгууль: Нэмэлт санал хураалт явуулахаар болов

УИХ-ын 18, 28-р тойрогт нөхөн сонгууль болсон ч ирц хүрсэнгүй. Тус тойргуудад өчигдөр 07.00-22.0

2021-10-11

Санал асуулга

Та вакцины гуравдугаар тунг хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...