fbpx

Онгоцноос 9 тонн алт унажээ

2018-03-15 866

 

Орост, Якутскийн нисэх буудал дээрээс хөөрсөн ачааны онгоцноос 9 тонн алт унасан байна. Онгоц дөнгөж хөөрснийхөө дараа золтой л сүйрчихээгүй аж.

Тэнд юу тохиолдсон нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд онгоцны зарим хэсэг газарт унасан бололтой, өөрөөр хэлбэл, Ан-12 онгоцны ачааны хэсэгт эвдрэл гаран салж унажээ.

“Якутчууд аа, ау, сэрцгээ. Зугаалахаар явцгаая! Өнөөдөр хөөрсөн Ан-12 онгоцны ачааны хэсэг эвдэрч, 9 тонн алт гоожчихож. Одоо тэднийг нислэгийн талбай болон ойр орчмын бут сөөгөн дотроос цуглуулж байгаа гэнэ” хэмээх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр түгээд байна.

Уг ачааны онгоц нийтдээ 10 тонн алт болон цагаан алт ачиж явсан гэнэ.

“Одоогоор Якутскийн нисэх буудал болон ойр орчмоос нь 172 алтан гулдмай олоод байна. Нэг гулдмай нь 20 кг жинтэй. Онгоцны бүхээгт нийтдээ 21 тэрбум 600 сая рублээр үнэлэгдэх алт байсан” гэж мэдээлэлд дурдсан байна.

 

Д.Мөрөн

Эх сурвалж: Breakingnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хонконгод эсэргүүцлийн жагсаалд 1.7 сая хүн оролцжээ

Хонконгод болж буй үйл явдал дэлхийн анхаарлын төвд буй үйл явдлын нэг. Өнгөрсөн Ням гаригт болсон о

2019-08-19

Майкрософт хэрэглэгчийн яриаг сонсох боломжтой гэдгээ хүлээн зөвшөөрөв

Америкийн Майкрософт компани ажилтнууд нь хэрэглэгчдийн бичлэгийг сонсох боломжтой гэдгийг хүлээн зө

2019-08-15

Японы засгийн газрын бодлогыг зөвтгөсөн Өмнөд Солонгосын компанийн ерөнхийлөгч албан тушаалаасаа огцорчээ

Дэлхийн олон орны зах зээлд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлдэг Kolmar Korea компанийн ерө

2019-08-12