Өвөөгөө үүрд алдахаас өмнө хуримын зураг хамт авахуулсан сэтгэл эмзэглэм түүх

2018-03-15 Дэлхийд

 

Эмээ, өвөө нар бол бидний нөмөр нөөлгө, түшиг тулгуур, сайн найз, багш билээ. Тэд амьд ахуй цагтаа бидний сайн сайхан амьдрахыг, их сургуулиа төгсөж, амжилттай ажиллаж, хуримаа хийж, үр хүүхэдтэй болохыг харахыг хүсдэг. Тэгвэл 25 настай Фу Шувей хэмээх хятад охин ирээдүйн аз жаргалыг нь харж амжихгүй болсон өвөөгөө баярлуулахаар шийджээ.

87 настай өвөө нь хоёр жилийн өмнө харвалт өгч, биеийн байдал нь дахин муудсан тул эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Эмч нар түүнд амьд явах хугацаа бага үлдсэн гэдгийг сануулсан юм. Иймд Фу Шувей өвөөтэйгөө хамт хуримын зураг авахуулж, сүйт бүсгүйн даашинзтай дүр төрхөө үүрд мөнхөлсөн байна. Тэрээр ганц бие, залуу бүсгүй учраас хуримын ёслолд нь оролцож чадахгүй болсон өвөөгөө баярлуулж буй нь энэ юм.

Фу Шувейг хүүхэд байхад ээж, аав нь салсан болохоор өвөөгийнхөө хайранд бөмбөрч өсчээ. Тиймээс ч хамгийн хайртай хүндээ хамгийн үзэсгэлэнтэй, аз жаргалтай харагдахыг хүссэн гэнэ.

Холбоотой мэдээ

Коронавирусийн эсрэг дэлхийн анхны вакциныг Орост бүтээлээ

Оросын эрдэмтэд коронавирусийн эсрэг дэлхийн анхны вакциныг хүн дээр амжилттай туршсанаар ирэх наймд

2020-07-14

Австралийн тусгаарлах байрны харуулууд зочидтой бэлгийн харилцаанд орсноор тахлын хоёр дахь давалгаа эхэлжээ

Коронавирусийн тархалтын эрч суларч, хэвийн амьдралд шилжиж эхлээд байсан Австрали улсад тахлын хоёр

2020-07-14

Африкийн алдартай арсланг агнаж байсан Америк эмч өнгөрсөн онд Монголд аргаль агнажээ

АНУ-ын Миннесота мужийн иргэн, шүдний эмч Уолтер Палмер нь ховордсон зэрлэг ан амьтан агнаж зугаацда

2020-07-14