fbpx

Венесуэльд инфляцийн төвшин 6147 хувьд хүрчээ

2018-03-16 494

 

Венесуэльд гипер инфляци үргэлжилсээр уржигдраас 6000 хувийн босгыг давжээ. Тус улсын Үндэсний ассамблейн Санхүүгийн асуудал эрхэлсэн комиссын дарга Хосе Гуерро энэ талаар мэдээлсэн байна. Он гарснаас хойш инфляцийн төвшин эрс нэмэгдэж 6147 хувьд хүрсэн нь цалин, тэтгэврийг ямар ч хэрэгцээгүй болгож байгааг тэрээр бичжээ.

ОУВС тус улсын талаар өмнө нь “2018 онд инфляцийн төвшин 13 000 хувьд хүрнэ” хэмээн мэдэгдэж байв. Ерөнхийлөгч Н.Мадуро энэ байдалтай тэмцэхээр “петро” гэж нэрлэсэн крипто мөнгө олон улсын зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа юм байна. Шинэ цахим мөнгөө Венесуэлийн Ерөнхийлөгч “Ам.доллартай өрсөлдөхүйц чадамжтай” гэж тодорхойлж буй ч бодит байдалд чадна гэдэгт ард иргэд нь итгэхгүй байгаа аж. Мөн 100 000-тын шинэ дэвсгэрт гүйлгээнд гаргасан ч тэр нь хар зах дээр 50 центийн ч үнэ хүрэхээргүй болоод байна. Хар зах дээр эдүгээ нэг ам.доллар 228 000 боливараар зарагдаж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хонконгод эсэргүүцлийн жагсаалд 1.7 сая хүн оролцжээ

Хонконгод болж буй үйл явдал дэлхийн анхаарлын төвд буй үйл явдлын нэг. Өнгөрсөн Ням гаригт болсон о

2019-08-19

Майкрософт хэрэглэгчийн яриаг сонсох боломжтой гэдгээ хүлээн зөвшөөрөв

Америкийн Майкрософт компани ажилтнууд нь хэрэглэгчдийн бичлэгийг сонсох боломжтой гэдгийг хүлээн зө

2019-08-15

Японы засгийн газрын бодлогыг зөвтгөсөн Өмнөд Солонгосын компанийн ерөнхийлөгч албан тушаалаасаа огцорчээ

Дэлхийн олон орны зах зээлд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлдэг Kolmar Korea компанийн ерө

2019-08-12