fbpx

Ирэх онд Хятадад $10,000 хүрэхгүй үнэтэй цахилгаан машиныг 3D хэвлэгчээр үйлдвэрлэж эхэлнэ

2018-03-19 413

 

Италийн X Electrical Vehicle компани өөрийн зохион бүтээсэн хямд, энгийн, бага хурдтай автомашинаа 2019 оноос Хятадад бөөнөөр үйлдвэрлэж эхлэхээр болсон байна.

Онцлог нь уг машиныг 3D хэвлэгчээр үйлдвэрлэх ажээ.

2019 оны хоёрдугаар улиралд эхний машин гудамжаар давхина гэж тооцоолсон байна. Уг машин нь 60,000 юаний ($9,478) үнэтэй, 70 км/цаг хүртэл хурдлах чадвартай, нэг цэнэглэлтээр 150 км зам туулдаг байх гэнэ.

Машиныг бөөнөөр үйлдвэрлэх газруудтай яриа хэлэлцээрээ дуусах шатанд ороод байгааг компанийн төлөөлөгч мэдээлжээ. Туршилтын загварыг нь ирэх сард Бээжинд нээгдэх Auto China 2018 үзэсгэлэнд тавихаар болсон байна.

X Electrical Vehicle компани уг бүтээлээ дэлхийн анхны 3D хэвлэлтээр үйлдвэрлэгдэх цахилгаан машин гэж үзэж байгаа юм. Одоогоор шуудан хүргэлтийн зэрэг олон компаниудаас 7,000 захиалга аваад байна.

Цонхнууд, дугуй, эх биеийн хайрцагнаас бусад бараг бүх хэсэг нь 3D хэвлэгчээр үйлдвэрлэгдэх ажээ. Хэрвээ захиалга нэмэгдэж, үйлдвэрлэл эрчимжвэл 2024 он гэхэд нэг машин үйлдвэрлэх зардал нь тал хүртлээ буурах гэнэ.

Хоёр хүний суудалтай уг машин 450 кг жинтэй байх ба ойролцоо оврын бусад машинуудаас бараг хоёр дахин хөнгөн байх ажээ. 3D хэвлэгчтэй нэг иж бүрэн үйлдвэрлэх шугам нь жилдээ 500 ширхэгийг гаргах чадалтай.

Хятадын засгийн газар 2014 онд цахилгаан болон холимог хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэлийг дэмжих бодлого хэрэгжүүлж эхэлсэн тул зах зээлийн эрэлт хурдтай нэмэгдэж байгаа юм.

Эх сурвалж: South China Morning Post

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хонконгод эсэргүүцлийн жагсаалд 1.7 сая хүн оролцжээ

Хонконгод болж буй үйл явдал дэлхийн анхаарлын төвд буй үйл явдлын нэг. Өнгөрсөн Ням гаригт болсон о

2019-08-19

Майкрософт хэрэглэгчийн яриаг сонсох боломжтой гэдгээ хүлээн зөвшөөрөв

Америкийн Майкрософт компани ажилтнууд нь хэрэглэгчдийн бичлэгийг сонсох боломжтой гэдгийг хүлээн зө

2019-08-15

Японы засгийн газрын бодлогыг зөвтгөсөн Өмнөд Солонгосын компанийн ерөнхийлөгч албан тушаалаасаа огцорчээ

Дэлхийн олон орны зах зээлд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэн нийлүүлдэг Kolmar Korea компанийн ерө

2019-08-12