fbpx

Японы бэлгэвч үйлдвэрлэгчид Токиогийн Олимпоор тэсрэлт хийнэ

2018-03-22 437

 

Японы бэлгэвч үйлдвэрлэгчид 2020 онд болох Токиогийн Зуны Олимпийн наадамд ихээхэн найдлага тавин хүлээж байгаа ажээ.

Олимпийн наадам бүрийн үеэр дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тамирчдын аюулгүй бэлгийн харилцаанд нь зориулж олон зуун мянган бэлгэвч тараадаг уламжлалтай.

Тиймээс дэлхийд төдийлөн танигдаагүй Японы үйлдвэрлэгчид энэхүү үйл явдлыг сурталчилгааны асар том боломж гэж үзэж байгаа гэнэ.

Уг нь Япончууд бэлгэвчний чанараар хэдийнээ олимпийн алтан медаль зүүх хэмжээнд хүрсэн гэж тэд өөрсдөө ярьж байна. Тухайлбал дэлхийн хамгийн нимгэн буюу 0.01 мм зузаантай бэлгэвчийг зөвхөн Японд үйлдвэрлэж байгаа ажээ.

Мөн бэлгэвчийг гулгамтгай болгодог латекс бодист харшилтай хүмүүсийг хамгаалах материалыг тэд гаргаж чадсан гэнэ. Япон оронд бэлгэвч нь жирэмслэлтээс хамгаалах хамгийн түгээмэл хэрэгсэл болдог. Бүр 1999 онд хамгийн анхны жирэмслэлтээс сэргийлэх эм тус улсын зах зээлд анх нэвтэрч байжээ.

Харин дэлхийн зах зээл дээр Британий Durex, АНУ-ын Trojan компаниудын бэлгэвч тэргүүлдэг юм. Тэдгээрийн араас Японы үйлдвэрлэгчид жагсдаг ажээ.

Японы тэргүүлэх бэлгэвч үйлдвэрлэгч болох Sagami Rubber Industries нь 1934 онд байгуулагдаж байсан ба амьдрал ядуу, хүнсний хомсдолтой цаг үед бүсгүйчүүдийг жирэмслэхээс сэргийлэхэд нь тусалдаг байжээ.

Гэвч 2000-аад оноос бэлгэвчний эрэлт буурсан нь хүн ам хөгширч, залуус ганцаар амьдрахыг илүүд үздэг болсонтой холбоотой гэнэ.

Харин 2013 онд Sagami нь 0.01 мм зузаантай, хэт нимгэн бэлгэвч гаргаснаар хэрэглээ нь эргэн сэргэсэн байна.

2016 онд Японы компаниуд нийтдээ 417 сая бэлгэвч үйлдвэрлэжээ. Одоо харин тэд дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахын тулд Токиогийн олимпийн наадамд ихээхэн найдлага тавиад байна.

Эх сурвалж: AFP

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Бээжингийн аварга нисэх буудал өнөөдөр нээлтээ хийнэ

Хятадын нийслэл Бээжин хотын өмнөд хэсэгт байгуулагдсан Дашин Олон Улсын Нисэх Буудал (ОУНБ) тус улс

2019-09-20

Кремлиэс буг чөтгөрийг зайлуулахаар алхаж яваа Якут бөөг замд нь баривчилжээ

Алс Якутаас Кремльд шүглэсэн буг чөтгөрийг зайлуулахаар Москва хот руу явган аялж байгаа бөөг өчигдө

2019-09-20

Өмнөд Солонгосын хамгийн том цуврал аллагын эзнийг 30-аад жилийн дараа илрүүлжээ

Одоогоос 30 орчим жилийн өмнө үйлдэгдсэн хүн амины цуврал хэргийн эзнийг олж тогтоосноо Өмнөд Солонг

2019-09-19