fbpx

Абелийн шагнал хүртэх математикчийг нэрлэлээ

2018-03-22 334

 

Тоочдын хамгийн нэр хүндтэй Абелийн шагналыг энэ жилд Канадын математикч Роберт Ленглендст олгохоор болжээ. Олон улсын тоочдын холбоо ба Европын тоочдын нийгэмлэгийн энэхүү шийдвэрийн талаар Норвегийн шинжлэх ухаан, уран зохиолын академийн ерөнхийлөгч Оле Сейерстед зарласныг шагналын сангийн сайт мэдээлэв.

“Төсөөллийн онолыг тооны онолтой холбосон зөнч хөтөлбөрийг” зохиосон тул Ленглендс энэ шагналыг хүртэхээр болсон байна. Эрдэмтний хөтөлбөр нь өмнө нь холбогдолгүй гэж байсан тооны онол ба зохицлын анализ гэсэн хоёр салбарын гүнзгий холбоог санал болголоо гэж сайтын мэдээнд тэмдэглэжээ.

Ленглендс Британийн Колумбийн Нью-Вестминстер хотноо 1936 онд төржээ. Британийн Колумбийн Их сургуулийг бакалаврын зэрэгтэйгээр 1957 онд дүүргээд магистраа дараагийн жилд нь хамгаалсан байна. Докторын диссертацийг Йелийн их сургуульд 1960 онд хамгаалжээ. Ленглендс одоо Нью-Жерси мужийн Принстон дахь Ирээдүй судалгааны хүрээлэнгийн профессор ажээ. Уг шагналыг 2018 оны тавдугаар сарын 22-нд Осло хотноо гардуулна. Шагналын хэмжээ нь 715 мянган доллар бөгөөд 2003 оноос хойш гардуулж иржээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эрхүү мужид үерийн улмаас таван хүн амиа алджээ

  ЭРХҮҮ. /RIA Novosti/. Үерийн гамшиг нүүрлэсэн Эрхүү мужийн зарим суурингийн цахилгаан

2019-07-01

Япон улс Өмнөд Солонгостой хийдэг худалдаандаа хатуу хяналт тогтоох болсныг зарлав

  Саяхан Өмнөд Солонгосын шүүх дайны үед боолчлогдож байсан хоёр иргэндээ Японы компаниу

2019-07-01

Ижил хүйстэн оцон шувууд жагсана

Лондоны амьтны хүрээлэнгийн ижил хүйстэн хос болох Ронни, Регги нэрт оцон шувууд “Бахархлын жагс

2019-07-01