fbpx

Селена Гомес Жастин Биберийн хүүхдийг төрүүлэхийг хүсчээ

2018-03-22 621

 

Өсвөр үеийнхний дунд од болон гялалзаж байгаа хоёр дуучин Селена Гомес Жастин Биберээс салаад багагүй хугацаа өнгөрч байгаа ч сэтгүүлчид тэднийг холбож бичдэг нь хэвээрээ. Жастин Бибер найз охин руугаа “эвгүй” зураг явуулж “Чи үүнийг хүсч байгаа биз дээ” гэж бичсэн, хариуд нь Селена “Тэнэглэхээ болиоч, шүүхдэнэ шүү” гэж хариу барьсан гэсэн мэдээлэл хамгийн сүүлийн том шуугиан байсан бол одоо тэд буцаад хамт байх болсон, тэр ч бүү хэл хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл гараад ирлээ.

Худлаа үнэн мэдээллийн хойноос их хөөцөлддөг ч тэр нь ортой болж таардаг HollywoodLife хэмээх цахим сэтгүүлд нэгэн эх сурвалж ийм мэдээлэл өгсөн гэнэ. Тэрээр ”Тэд ирээдүйд хамт амьдарна, гэр бүл зохионо гэдэгтээ итгэлтэй байгаа. Энэ бүх худал хуурмаг, гүжир гүтгэлгийн эцэст тэд бие, биедээ зориулагдсан гэдгээ ойлгосон. Тэр ч бүү хэл хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа. Гэхдээ карьерт нь муугаар нөлөөлж мэдэх учраас одоохондоо биш. Ямар ч байсан тэд гэр бүл зохионо” хэмээн ярьсныг уг цахим сайт олон нийтэд хүргэсэн байна. Жастин одоо Сиднейд найзуудтайгаа амарч байгаа ч Селенаг байнга бодож яваа юм байх. Тэр ч байтугай “Селена бол Жастины хувьд хар тамхи юм” гэсэн үгсийг уг мэдээндээ оруулжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эрхүү мужид үерийн улмаас таван хүн амиа алджээ

  ЭРХҮҮ. /RIA Novosti/. Үерийн гамшиг нүүрлэсэн Эрхүү мужийн зарим суурингийн цахилгаан

2019-07-01

Япон улс Өмнөд Солонгостой хийдэг худалдаандаа хатуу хяналт тогтоох болсныг зарлав

  Саяхан Өмнөд Солонгосын шүүх дайны үед боолчлогдож байсан хоёр иргэндээ Японы компаниу

2019-07-01

Ижил хүйстэн оцон шувууд жагсана

Лондоны амьтны хүрээлэнгийн ижил хүйстэн хос болох Ронни, Регги нэрт оцон шувууд “Бахархлын жагс

2019-07-01