fbpx

АНУ-аас “өшөө авах” $3 тэрбумын төлөвлөгөөг Хятад улс зарлалаа

2018-03-23 330

 

Өнөөдөр Хятадын засгийн газар АНУ-ын импортын зарим бараанд татвар ноогдуулах $3 тэрбумын төлөвлөгөөгөө танилцуулжээ.

Энэ сарын эхээр Вашингтон Хятадын ган, хөнгөнцагааны импортод өндөр татвар ноогдуулах шийдвэр гаргаж байсан юм. Ийнхүү дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр гүрний дунд худалдааны дайн дэгдэхэд ойрхон боллоо.

АНУ-ын хатаасан жимс, дарс, ган хоолой зэрэг импортын бүтээгдэхүүнд 15 хувь, гахайн махан бүтээгдэхүүн, дахин боловсруулсан хөнгөнцагаан бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ноогдуулах болсноо Хятадын худалдааны яам мэдээлжээ.

Мөн тус яамнаас хэрвээ АНУ-Хятад улсууд хоорондын худалдаандаа хэл амаа ололцож чадахгүй бол импортын татвар ноогдуулахаар Америкийн нийт 128 бүтээгдэхүүн бүхий жагсаалтыг гаргаад байгаагаа мэдээлсэн байна.

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын импортын бараанд нийтдээ $60 тэрбумын дүнтэй татвар ноогдуулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Өнөөдрийн Бээжингийн арга хэмжээ нь хэрвээ хоёр орны хооронд жинхэнэ худалдааны дайн эхэлбэл ямар зэвсэг хэрэглэхээ сануулсан хэрэг байв.

Хятадын тал төлөвлөгөөгөө хоёр шаттай хэрэгжүүлнэ гэжээ. Эхний шатанд нийтдээ $977 саяын дүнтэй 15 хувийн татварыг 120 нэрийн бараанд ноогдуулах бол дараа нь $1.99 тэрбумын дүнтэй 25 хувийн татвар ноогдуулах гэнэ.

Яамны мэдэгдэлд “АНУ-ын талаас авсан арга хэмжээний дүнд үүссэн Хятадын хохирлыг нөхөхийн тулд бид тус улсын импортын зарим бараанд татвар ноогдуулах төлөвлөгөөтэй байна” гэжээ.

Мөн үүнтэй зэрэгцэн Дэлхийн Худалдааны Байгууллагад гомдол гаргахаар бэлдэж байгааг мэдээлсэн байна. Эцэст нь нөхцөл байдал хүндрэхээс өмнө АНУ-тай ойлголцож чадна гэдэгтээ итгэлтэй байгааг дурджээ.

Эх сурвалж: Reuters

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эрхүү мужид үерийн улмаас таван хүн амиа алджээ

  ЭРХҮҮ. /RIA Novosti/. Үерийн гамшиг нүүрлэсэн Эрхүү мужийн зарим суурингийн цахилгаан

2019-07-01

Япон улс Өмнөд Солонгостой хийдэг худалдаандаа хатуу хяналт тогтоох болсныг зарлав

  Саяхан Өмнөд Солонгосын шүүх дайны үед боолчлогдож байсан хоёр иргэндээ Японы компаниу

2019-07-01

Ижил хүйстэн оцон шувууд жагсана

Лондоны амьтны хүрээлэнгийн ижил хүйстэн хос болох Ронни, Регги нэрт оцон шувууд “Бахархлын жагс

2019-07-01