fbpx

42 жил унтсан бүсгүй ба түүний гайхамшигтай ээж

2018-03-23 942

 

Америкийн Майами хотод 59 настай эмэгтэй ухаан оролгүй байсаар нас эцэслэсэн өдөр бол 2012 оны 1 сар байв.

Нас барахынхаа өмнө хэсэг сэргэсэн ба удаан инээмсэглэн байсаар хорвоогоос одсон бүсгүйг Эдуард О’Бара гэдэг байжээ. 16 настайдаа уушигны хатгааны хүндрэлээс болсон чихрийн шижингийн комд орсон ба тэрээр 42 жил ухаангүй мэт тасралтгүй унтсан байна.
Үе үе нүдээ нээн хардаг ч бусдын ярьсныг огт сонсохгүй мэт унтсаар 35 насныхаа төрсөн өдрөөр 90 минут өндийн суун усанд орсон боловч дахин унтахаар хэвтсэн аж.
2008 онд ээж Кэтрин 80 настай нас эцэслэв.
Өдөрт хагас цаг унтан охиноо гуурсаар хооллон, хамгийн уянгалаг сайхан хөгжим сонсгон хэвтэж буй өрөөг нь ямагт цэвэршүүлэн, 2 цаг тутам хэвтрийг нь сольж нуруу биеийг нь амраадаг байсан ээж нь охиныгоо удаан унтахаас өмнөх хамгийн сүүлд хэлсэн үг

“Миний дэргэд хэн үлдэх юм бэ ” хэмээсэн үгний хариу болгон хажуунаас нь огт холдоогүй байдаг.

Ямагт хамт байсан ээжийгээ өөрийг нь орхин одоход эгч Колины асаргаанд үлдэв. Эгчийгээ ээж маань нас эцэслэлээ гэж хэлэхэд “Ээж тэнгэрт байна’ хэмээн нүдээ аниастай чигээрээ ээждээ зориулж хэдэн үг хэлсэн байдаг.

“Ээж тэнгэрт байна”.

Энэ алдартай ээжийг хүндлэн АНУ ийн ерөнхийлөгч ирж хүндэтгэл үзүүлж байсан ба түүний тухай олон сайхан ном бичигдсэн байдаг.
Ээж хүн бичигдэж батлагдаагүй нэгэн хуулийн өмнө тангараг өргөж. түүндээ насан турш үнэнчээ батласаар байдаг. Тэр хууль гэгч нь эцэслэн одотлоо үрсээ гэсэн агуу сэтгэл, үрсийнхээ төлөө биеэ махийтал зүтгэх нинжин их хайрын дүрмүүдтэй.
Ээжид түүнээс өөр юу ч байдаггүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эрхүү мужид үерийн улмаас таван хүн амиа алджээ

  ЭРХҮҮ. /RIA Novosti/. Үерийн гамшиг нүүрлэсэн Эрхүү мужийн зарим суурингийн цахилгаан

2019-07-01

Япон улс Өмнөд Солонгостой хийдэг худалдаандаа хатуу хяналт тогтоох болсныг зарлав

  Саяхан Өмнөд Солонгосын шүүх дайны үед боолчлогдож байсан хоёр иргэндээ Японы компаниу

2019-07-01

Ижил хүйстэн оцон шувууд жагсана

Лондоны амьтны хүрээлэнгийн ижил хүйстэн хос болох Ронни, Регги нэрт оцон шувууд “Бахархлын жагс

2019-07-01