fbpx

Трамп зургаан улсыг гангийн импортын татвараас түр чөлөөллөө

2018-03-23 363

 

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн холбоотон зургаан улсыг саяхан баталсан металлын импортын татвараас түр хугацаагаар чөлөөлж байгаагаа зарлалаа.

Эдгээр зургаа нь Аргентин, Австрали, Бразил, Өмнөд Солонгос, Канад, Мексик, Европын Холбоо болж байна. Чөлөөлөх хугацаа өнөөдрөөс (Баасан) эхлээд тавдугаар сарын 1 хүртэл үргэлжлэх юм.

Харин тавдугаар сарын 1-нээс хойш хэвээр үргэлжлүүлэх эсэхийг тэдгээр улсуудтай хийж буй яриа хэлэлцээрийн явцаас хамаарч шийднэ гэж Цагаан ордон мэдээлжээ.

Өнөөдрөөс (Баасан гарагт шилжих шөнийн 00:00 цагаас) эхлээд АНУ импортын ганд 25 хувь, хөнгөн цагаанд 10 хувийн татвар ноогдуулж эхэлж байгаа. Уг арга хэмжээний зорилго нь Хятадын металлын нийлүүлэлтээс өөрийн зах зээлийг хамгаалах гэдэг нь ойлгомжтой байгаа юм. Үүнийгээ Трамп үндэсний аюулгүй байдлаа хамгаалах үүднээс гэж тайлбарлаж байгаа.

Трампыг шийдвэрээ анх зарласны дараа АНУ-ын холбоотон орны удирдагчид эсэргүүцлээ илэрхийлж, уг татвараас чөлөөлөхгүй бол хариу арга хэмжээ авна гэж мэдэгдэж байв.

Эх сурвалж: Reuters

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Эрхүү мужид үерийн улмаас таван хүн амиа алджээ

  ЭРХҮҮ. /RIA Novosti/. Үерийн гамшиг нүүрлэсэн Эрхүү мужийн зарим суурингийн цахилгаан

2019-07-01

Япон улс Өмнөд Солонгостой хийдэг худалдаандаа хатуу хяналт тогтоох болсныг зарлав

  Саяхан Өмнөд Солонгосын шүүх дайны үед боолчлогдож байсан хоёр иргэндээ Японы компаниу

2019-07-01

Ижил хүйстэн оцон шувууд жагсана

Лондоны амьтны хүрээлэнгийн ижил хүйстэн хос болох Ронни, Регги нэрт оцон шувууд “Бахархлын жагс

2019-07-01