Ээжтэйгээ нийлээд эхнэрээ доромжилдог хүн байх уу?

access_time 2018-03-24
remove_red_eye 1938

 

Сайн байна уу?

Би 25 настай 1 хүүхэдтэй 1 хүүхэд маань гэдсэн 3 сартай гэдсэнд боожиж байна. Гэтэл би нөхрөөсөө нэг мөсөн салахаар шийдэж сууна учир нь юу вэ гэвэл нөхөр маань ээжтэйгээ бараг нийлж намайг гэрээсээ хөөсөн юунаас болсон бэ гэвэл 7-ны өглөө би шинжилгээ нтр өгөх байсан болохоор өглөө эрт гарсан юм. Тэгээд нөхөрийгөө охиноо ганц өдөр харчихаарай гэж хэлээд эмнэлэгээр явж явж байгаад маргааш нээрэн баяр юм чинь жоохон юм аваад бас хадам ээждээ ном бэлэглье гэж бодон бодон гарсан юм.

Тэгээд өдөржин яваад охиндоо нэг гутал нөхөртөө өмд хадам ээжид ном аваад маргааш жоохон салат энэ тэр хийе гээд юм хум аваад хадмындаа амьдардагийн болохоор харьж явтал эгч маань надаас палаж авахаар залгаад хамт очоод авчих гээд хамт явав аа.

Тэгээд гэртээ ортол нөхөр маань учиргүй уурлаад намайг харааж эхэллээ тэгээд хүн гарахаар хэрүүлээ хийе гэхэд сонсохгүй хашигчиж уурлаад бөөн юм болов эгч маань яаж чимээгүй байхав дээ намайг өмөөрөөд хэд гурван үг хэлчихлээ тэгтэл урдаас нь хэрэлдээд бөөн юм болов хэрүүл дуусаагүй байж байтал хадам ээж орж ирээд намайг загнаад өдөржин хаачив энэ тэр гэж бөөн юм болоод нөхөр маань намайг нэг мөсөн хүүхдээ орхиод зайл гэж гэрээсээ хөөв би хэрүүлд оролцоогүй нэг үг дугараагүй байж буруутан болж охиноо орхиж гарж чадахгүй баахан доромжлуулан гадаа баахан зогсоод охиноо авахыг хүсэж гуйж зогссон.

Тэгээд өглөө ярилцахаар болон нөхөр бид хоёр эвлэрэх аядаад гэртээ ормогц хадам намайг загнаж эхэлсэн бузартай энэ тэр гээд би дуугай л байсан гэтэл танай тэр баян цатгалан чинь тэндээ л юм бгаа биз хэрүүл хийгээд энэ тэр гээд загнаад унтах гээд хэвттэл шөнөжин үглээд муу аав ээж хоерын минь авч өгсөн орыг ад үзээд матраас нтрийг нь гаргаж шидээд бүүр шоконд ортол ууралваа тэсэхгүй өглөө урдаас нь би таны урдаас яаж ч аашлаж байсан дандаа чимээгүй өнгөрдөг байсан одоо чадахгүй гээд хэлтэл унтаж байсан нөхөр маань сэрээд намайг хараагаад ээжийн маань урдаас тайлбар тавьдаг хэн бэ пизда миь зайл гээд ахиад намайг хөөсөн би яаж шөнөжин мэрүүлж маажуулж малтуулж хөөгдөж туугдчаад зүгээр байхавдээ явлаа гэхэд охиноо өгөхгүй мөрөөрөө зайл гээд хадам ээж хамаг зүйлийг эхлүүлчихээд ардаас нь надаас уучлалт гуйгаад улам ихээр зэвүүн хүргээд би ч охиноо авч дийлэхгүй юм байна гээд явахаар шийдээд шүүх цагдаа гэж сүрдүүлж байж охиноо авсан намайг жирэмсэн ч гэж бодолгүй хоёулаа хөгийн зан гаргачаад ардаас нь хуцаж уучлалт гуйх ямар шаардлага байнаа.

Хоёр хүүхдээ бодоод өмнөх өдөр нь яаж ч чадалгүй бараг уучлалт гуйсан маргааш нь тэвчээр алдаад явсан гэтэл хүмүүс яагаад итгэл найдвар бүх зүйлийг нь үгүй хийчихээд юу ч болоогүй юм шиг хүрээд ир гэж хэлж чаддаг юм бэ би яах ёстой вэ туслаач???

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549