fbpx

МИШЕЛЬ ОБАМАГИЙН “АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХ ДЭГЛЭМ”

2018-03-26 714

Олон нийтийн өмнө амьдрах хэцүү. АНУ-ын түүхэн дэх хамгийн алдартай тэргүүн хатагтайгаар тодорч, эмэгтэйчүүд, өнгөт арьст иргэдийн манлайллын тод жишээ болон олон нийтийг үлгэрлэн яваа Мишель Обама улс орныхоо болон гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд ажил, амьдралын тэнцвэрээ хангах гэж багагүй хичээл зүтгэл гаргадаг нь тодорхой.

Тэгвэл “Huffington Post” сайт түүнээс амьдралынх нь хэв маягийн тухай лавлаж, өдөр бүр хийдэг дадал зуршлыг нь тодруулжээ.

“Би өөртөө аз жаргалтай байх зөвшөөрөл олгодог нь өдөр бүр хийдэг хамгийн чухал дадал юм. “Аз жаргалтай байх дэглэм”-ийг баримталснаар бие физиологи болон сэтгэл зүйн талаасаа аз жаргалтай байж чаддаг. Нэг ёсны хоолны дэглэм шиг гэх үү дээ.

Бид эмэгтэй хүүхдүүдэд тав тухтай, аз жаргалтай байхыг багаас нь төдийлөн зөвшөөрдөггүй. Байнга л өөрийгөө хөгжүүлж, шахаж, шаардаж байхыг хичээдэг. Гэтэл аз жаргалтай байх нь амьдралын зорилго шүү дээ. Өөрийн минь амьдралд үүрэг оролцоотой хүн бүрийг би хайрлах ч хамгийн тэргүүнд өөрийгөө хайрлах болно. Учир нь би эрүүл, аз жаргалтай байвал хайртай хүмүүс минь ч жаргалтай байна. Миний нөлөөлж чадах хамгийн чухал зүйл ердөө л аз жаргалтай байх”

Мишелийн амжилт, аз жаргалын нууц дасгал хөдөлгөөнтэй ч холбоотой.

“Өдөр тутам олстой татлага хийж, кикбоксоор хичээллэснээр ядаргаанаас өөрийгөө чөлөөлсөн. Малиаг төрүүлсэнийхээ дараа би амьдралынхаа чухал ба чухал бус зүйлийг “яс” төлөвлөх хэрэгтэйг мэдсэн. Охид минь ээжийгээ өөртөө анхаардаг, сайхан бүсгүй гэж бодвол хэчнээн сайхан.

Өдөр бүр 4:30 минутад босч, дасгалаа хийснээр аз жаргалаар дүүрэн нэг өдөр эхэлдэг дээ” гэж тэр хэлсэн байна.

Эх сурвалж: Huffingtonpost.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

АНУ-д халдварын тархалтыг хязгаарлах удирдамжийг сунгажээ

“COVID-19” халдварын тархалтыг хязгаарлах үүднээс орон даяар хэрэгжүүлсэн зайнаас харилцах удирдамжи

2020-03-30

Хүндхэн амьдралаас өдөлж ниссэн “Харри Поттер”-ийн хатагтай

Өсвөр үеийнхний төсөөлөлд буй үлгэрийн шидэт ертөнц номын хуудаснаа амилж, улмаар тэр нь дэлхийн бүх

2020-03-30

Foreign Policy: Коронавирусын цар тахлын дараа дэлхий ямар болох вэ?

Коронавирусын цар тахал бол Берлиний хана нурж, “Леман Бразерс” дампуурч сүйрсэнтэй нэг адил дэлхий

2020-03-30