Нүүрний үрчлээ өнгөрсөн амьдралын тухай өгүүлнэ

access_time 2018-03-26

 

Зөн билэгч Александр Шепс нүүрэн дэх үрчлээгээр нь хүний зан араншин болон өнгөрсөн амьдралын тухай ихийг өгүүлж болно гэнэ. Хүний амьдралын баяр гуниг гээд бүхий л үйл явдал нүүр царайн дээрээс нь харагддаг.Ингээд нүүрэн дэх үрчлээ зураасаар нь юуны тухай тайлж хэлж болох тухай ийнхүү өгүүлж байна.

Амны хоёр талын болон нүдний булан дахь үрчлээ илэн далангүй, нээлттэй зан чанарыг өгүүлэхээс гадна ахуй амьдралынх нь аливаа бүхэн амар тайван, сэтгэл тэнүүн яваагийн шинж гэнэ. Ийм хүний амьдралд ямар нэг таагүй зүйл тохиосон ч тэрээр сэтгэл санаагаар унаж сүйд болохгүйг хичээнэ.

Нүдний булан дахь үрчлээг зөн билэгч маань нэлээд онцлон “галууны сарвуу” хэмээн нэрлэгддэг энэхүү зураас нь байнга нүдээ анивчиж онийлгодогынх нь ул мөр гэнэ. Хэрвээ таны нүдний хараа хэвийн бол ийм зураас үрчлээг их анхаарал болгоомжтой, хянамгай чамбай хүний шинж гэж үздэг. Хэрвээ уруулыг хүрээлээд үрчлээ гарч ирсэн бол их нэрэлхүү, биеэ хамгаалах чадваргүй, даруу ноомойн шинж. Ийм хүмүүс өөртөө итгэлгүй, аливаад их шийдэмгий бус байдаг тул тэдэнд байнга тусламж дэмжлэг шаардлагатай болдог. Хоёр хөмсөгний хоорондох босоо зураас оюун ухааны өндөр чадамжтай, аливааг эргэцүүлж дүгнэдэг болохыг нь харуулдаг. Ийм хүмүүс амьдралын тухай эргэцүүлж, утга учир, мөн чанарын тухай нухацтай их уг суурьтай ярьж дүгнэдэг. Тэд онолдоод байхаасаа илүү хийж турших гэж хичээдэг. Хөмсөгөн дээгүүрх хэвтээ үрчлээ үнэнч шударга, хариуцлагатайн шинж. Александр Шепсийн хувьд ийм хүмүүс ямар ч зүйлд хамгийн итгэл даахаар надвартай хүмүүс байдаг. Духан дээгүүрх хэвтээ үрчлээ сэтгэл сайхантай, өр нимгэнтэйн шинж. Ийм хүмүүсийн өнгөрсөн амьдрал их амаргүй байсан хэдий ч өөрийнхөө итгэл үнэмшилдээ үнэнч, өөртөө зөвөөрөө үлдсэн байдаг. Хэрвээ духан дээрх хэвтээ үрчлээ жижигхэн тасархай хэсгүүдээс бүтсэн, чиг шугам нь бага зэрэг балархай байвал тухайн хүний зан араншингийн тогтворгүй байдлыг гэрчилнэ. Ийм хүмүүсийн амьдралд эргэлзэж тээнэгэлзэх асуудал тун их байдаг бөгөөд нэг талаас нөгөө үрүү савлахын нэг адил амьдралаас чухам яг юу хүсээд байгаагаа мэддэггүй.

Хэрвээ хамрын самсайнаас амны булан хүртэл үрчлээтсэн бол энэ хүний өнгөрсөн амьдралд сэтгэлийн харуусал шаналал их байсны шинж. Магадгүй өөрийнхөө хүссэнийг энэ амьдралаас олж авч чадаагүй ч байж болох юм. Самсаа дагасан зураас нүдний дотор булан хүрч байвал боломжоо ашиглан хүсэл мөрөөдөлдөө хүрсний шинж. Гэтэл ийм зураас нь хамрын самсаанаас завьж уруу доош чиглэсэн байвал энэ хүн өнгөрсөнд бие махбодын асар хүнд ачаа тээж явсныг өгүүлнэ. Хөмсөгөн дээгүүрх өнцөг булантай мэт үрчлээ хүний түрэмгий зан араншин, сэтгэл санаа тайван биш байгааг харуулна. Ийм үрчлээтэй хүмүүс их амаргүй хүнд зан ааштай байдаг. Тэдний өнгөрсөн амьдралд олон тооны алдаа, дүрсгүйтэл бүтэлгүй явдал байдаг болохоор эргэн тойрны хүмүүсийнхээ дунд таарч зохицох тухайд их төвөгтэй.

Александр Шепс үрчлээ гэдэг хүний хувь заяа хэрхэн болж бүтсэнийг шууд өгүүлдэг. Үрчлээ бол өнгөрсөн үеийнх нь гавьяаны тамга тэмдэг, хүний хүсэл тэмүүллийн үзүүлэлт, ахуй амьдралын чанарын гэрч гэж тодорхойлж болно. Хижээл, эсвэл өндөр настай ч хөгшрөлтийн ямар нэг шинжгүй, нүүрэндээ үрчлээ зураасгүй байгаа нь идэвхгүй, залхуу, сэтгэл амарлангуйг өгүүлнэ.

Александр Шепс амьдралдаа болон “Зөн билгийн тулаанд” оролцох явцад хүний нүүрэн дэх үрчлээгээр тухайн хүний тухай мэдээлэл уншиж чаддаг нь тухайн хүний аливаа асуудлын уг сурвалжийн мөн чанар, нууцыг илчлэхэд их тус болж байсан гэж бичсэн байлаа.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549