Би хүүг нь үнэхээр хайрлаж чадах болов уу?

access_time 2018-04-02

Сайн байцгаануу энэ өдрийн мэндээ. Би өөртөө болоод байгаа асуудлаа үнэхээр шийдэж чадахгүй байна. Уйдахаараа ганцаардахаараа ордог сайтаас нэг хөөрхөн даруухан залуутай танилцсан.

Анх зургийг нь хараад л таалагдсан. Нэлээн удаан фб- р харьцсаны дараа уулзсан. Тэр хүүтэйгээ амьдардаг эхнэр нь бурхан болсон. Хүү нь одоо 3-тай. Яагаад ч юм тэр 2-г хайрлах ёстой юм шиг санагдаад байдаг.

Гэхдээ тэр тийм ч нээлттэй биш даруухан болоод тэр юмуу бүү мэд. Магадгүй хэтэрхий амьдрал үзээд тийм болсон юм болов уу? Гэхдээ л сайн залуу.

Би хүнтэй сууж амьдрал зохиож үзээгүй ээ. Сууна гэж бодож хайрлаж явсан залуудаа нам хууртаад одоог хүртэл яг сэтгэл таараад хайрлах залуу байсангүй ээ.

Тэгээд одоо хамгийн гол асуудал би хүүг нь үнэхээр хайрлаж чадах болов уу яваандаа тэр надтай нээлттэй болох болов уу?

Миний хувьд бүхнээ л зориулмаар байна. Аа бас тэр хайртай дуртай битгий бид 2 орхиорой гэдэг хэрнээ намайг жоохон гомдохоор ердөөсөө аргадахгүй юм. Энгийн үед зөндөө л эрхлүүлдэг байж би яавал болох бол хүүний хүүг бүрэн хайрлаж чадахгүй бол яана гэж санаа зовоод байх юмаа туслаач

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549