МҮСХНХ СТА П.Идэржавхлантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

access_time 2018-04-05
note урлаг

 

Монголын Үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо дуучин П.Идэржавхлантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. МҮСХНХ-н урлаг соёл, спорт, нийгмийн олон талт үйл ажиллагааг иргэдэд сурталчлан таниулж тэдний үйл ажиллагааг дэмжих тал дээр анхаарч ажиллахыг зорьдог юм.


СТА дуучин П.Идэржавхлан “ЭНЭ НАСНЫ ХАЙР” гурав дах бие даасан тоглолтоо энэ сарын 20-ны өдөр монгол бөхийн өргөөнд хийхээр товложээ. 2004 онд Соёл урлагийн их сургуульд элсэн орж таван жил дуурийн дуулаач мэргэжлээр суралцан урлагийн алтан тайзнаа гарч ирсэн чадварлаг, авьяаслаг дуучин маань Ижий энтэй эгч, Андын сэтгэл зэрэг олон сайхан дуунуудаараа сонсогч түмнийг баясгаж яваа юм.

“ЭНЭ НАСНЫ ХАЙР” тоглолтын нэрээр нэрлэгдсэн түүний шинэ уран бүтээлийг сонсогч та бүхэн хүлээн авна уу…

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549