Германд хамгаалалтын шорт эрэлттэй байна

access_time 2018-04-15
remove_red_eye 159

 

Сүүлийн үед ХБНГУ-д хүчингийн хэрэг гарах нь олширчээ. Энэ нь тус оронд цагаачид олширсонтой холбоотой гэж олон шинжээч үзэж байгаа юм.

Оберхаузен хотын загвар зохион бүтээгч Сандра Сейлз гэдэг бүсгүй хохирогч болох шахжээ. Дэргэдүүр нь өнгөрч явсан хүн түүнийг гэмт этгээдүүдээс аварч, тэрээр дараа нь эмэгтэйн өмдөнд хамгаалалтын зүйл оруулж өгөхөөр шийдсэн байна. Шортыг бөх материалаар хийж, харин бэлхүүсний уяанд коддтой цоож оруулж өгчээ. Уяаг тайлах гэвэл дууны тусгай мэдрэгч ажиллаж гэмт этгээдийг айлгадаг байна.

Ийм “хамгаалалтын” шорт 149 еврогийн үнэтэй (манайхаар 440 444 төгрөг) гэнэ. Эхлээд 150 ширхэг өмд хийсэн бөгөөд их эрэлттэй байгаа учир үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд хүрчээ.

Одоо Сейлз бүтээгдэхүүний захиалгыг үргэлжлүүлэн авч байгаа аж. Ингэхдээ ХБНГУ-ын нутгаас төдийгүй, бусад орноос ч захиалга ирж байгаа гэнэ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549