Аматти: Гоо засах заслыг зөвхөн шулмын шидэт толины тусламжтайгаар тусгай шившлэгээр хийдэг

2017-02-16 Ярилцлага 0

Өнгөрсөн хавар манай сайтын “Амжилтын эзэд” ярилцлагын буланд хүн бүрийн сэтгэлд шинэ соргог мэдрэмж төрүүлэхүйц Аматти хэмээх хар шулам эмэгтэй уригдан оролцож байсан. Өнөөдрийг хүртэл энэхүү эмэгтэйн талаарх цуурхал түүнийг эрж хайж уулзахыг хүссэн хүмүүс манай сайтын редакц руу залгасаар байна. Энэ удаад бид шулмын голчлон хийдэг зан үйлийн талаар болон бидний мэддэг хэрнээ мэдэхгүй өнгөрөөдөг зүйлсийн талаар ярилцахыг хүссэн юм. Бид ярилцлага хийх цагийг олон удаа товлосон боловч тэрбээр үйл ихтэй байдаг тул олон удаа хойшлогдож байж энэ удаад их хүлээлт үүсгэсэн сонирхолтой ярилцлага маань уншигч таны сонорт хүрч байна. 

Та бид хоёрын өмнөх ярилцлага дээр сарын тэмдгийн цусан дуслаар өөрт хайргүй эрийг татаж өөртөө гай дууддаг талаар яригдсан. Энэ удаад та үүний талаар ахин яриач. Учир нь сүүлийн үед сошиал ертөнцөд залуу охидууд энэ аргыг хэрэглэж бусдыг өөртөө татаж буй талаараа их бичих болж?

Би дахин хэлье. Өөрөө өөрийнхөө удмыг дээд зэргээр харааж байна гэдгээ ойлгох ёстой. Чи маргааш зүгээр байж болно. Гэхдээ тачирхан бодлоосоо болж удмаа харааж буйгаа ойлгох хэрэгтэй шүү. Энэ орчлонд бүх зүйл өгөө аваатай байдаг. Чи өнөөдөр буруу аргаар олж авсан зүйлээ ирээдүйд маш том төлөөсөөр төлдөг гэдгээ л ойлго.

Энэ зүйлийг залуу бүсгүйчүүд хийж байгаа нь харамсалтай. Ирээдүйгээ баллаж буйгаа ухамсарлах ухаан дутав уу?

Бидний амьдралд сайн муу мөр зэрэгцэн алхаж байдаг. Алийг нь тэтгэхээ өөрөө мэд. Сайн талаа тэтгээд сайхан үр тариад үр удмынхаа замыг тэгшлээд явж болно. Эсвэл хар толгойгоо бодоод бусдын зовлонд цадаж ганцаараа сэтгэлийн зовиуртай жаргах уу. Чи сайхан амьдраад явж болно. Үлдэж хоцрох үр хүүхэд чинь үйлийн чинь үрийг тээж зовж явах нь сайхан гэж үү. Бусдад тусал. Сайн сайхныг хүс.. Ямар ч байсан чиний хийсэн үйлийн үрийг удмын чинь хэн нэгэн хэзээ нэгэн цагт төлнө энэ бол Бумеранг.

Таны гол хийдэг үйл чухам юу вэ?

Шулмын хийдэг үйл нь харыг дарж цагааныг дэлгэрүүлдэг. Хараалыг буцаах, залгих. Тухайлбал, удмын хараал, хоорондоо хийсэн хараал, шинэ хуучин хараал гэж олон янз бий. Удмын хараал гэдгийг хүмүүс өөрөөсөө их холуур ойлгож явдаг. Өнөөдөр бид түүхээ мэдэхээ больсон байна. Удам судараа ярих даа аав, өвөөгөө нэрлээд цаашаа мэдэхгүй байх юм. Үр хойч үлдэж амьдрах энэ хорвоо ертөнцөд хамраасаа цаадахаа харахаа больсон хүмүүс их болж. Өнөөдөр чиний хийсэн сайн муу бүх зүйл ирээдүй хойчид чинь өвлөгдөж ирэхийг ямагт сана. Цагааныг дэлгэрүүлнэ гэдэг нь айл гэрийн удам судрыг үргэлжлүүлэх үр бэлэглэх, ужиг суурь өвчний голомтыг таслаж амьдралынх нь цаашдын замыг бартаа саадгүй нээж өгдөг юм. Хар шулам нь хар цагаан хоёр үйлийг хослуулан хийх увидастай.

Хараал цаг хугацааг үл хамаарч удам дамжиж явдаг гэсэн үг үү?

Тэгэлгүй яахав. Өөрийнхөө удам судрыг судалж амьдрал даа болж буй бүх зүйлийг хүн ажиглаж байх хэрэгтэй. Тэгснээрээ асуудлын гарцыг олж замаа засаж чаддаг юм. Бид таван галав юүлсэн дэлхий ертөнц дээр амьдарч байна. Уг нь Монголчууд их ёс жаягтай хүмүүс удам судар дотор болсон үйл явдлаа үр хойчдоо үлгэр домог мэтээр өвлүүлэн ярьж үлдээдэг байсан. Одоо цагт тэр зүйл мартагдсанаар үр хойч нь үйлийн үрийг нь үүрч явдаг болж. Үндсээ мэдэхгүй байж ургана гэх Үндэс нь ялзарч буй тохиолдолд мод хэзээ ч ургадаггүй юм.

Цаг нь ирснийг хэрхэн мэдэх үү?

Цаг нь болоогүй бол тухайн хүн надтай болон зовлонгоос нь гэтэлгэх хүнтэй таарахгүй. Төөрөлдөөд яваад байдаг. Энэ хорвоо дээрх бүх зүйл зүгээр нэг болдоггүй. Бүх зүйл учиртай. Учир нь өөрөө ч учиртай байдаг. Тиймээс энэ ярилцлагыг та бид хоёр хийж байгаа нь зүгээр нэг зүйл биш юм. Цаг нь ирсэн хүн л зовлонгоос нь ангижруулах хүнтэй учирдаг юм. Зарим хүмүүс хэн нэгэнтэй уулзахын тулд хэдэн жилээр ч хамаагүй хойноос нь хөөцөлддөг. Гэтэл хамгийн хэрэгтэй хүнтэйгээ гэрийнхээ үүдэнд ч тааралддаг. Энэ чинь л цаг нь ирсэн учрал.

Та үхэгсдийг хардаг уу?

Зөн билэгтэй хүн бүхэн хардаг. Бидний амьдарч буй нийгэм соёл иргэншилд хөтлөгдөхийн хэрээр ёс жаяг алдагдаж үхэгсэд завсардах нь ихэсч байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр, байх ёстой бүхэн байрандаа байхаа больж. Өнөөдөр Монголчууд нас барсан хүнээ хүртэл зөв үдэж чадахаа больжээ. Үүнээс болоод үхсэн амьд хоёр орон зайгаа булаацалдаж бие биедээ саад учруулж байна.

Оршуулгын зан үйлийг буруу хийснээс болж сүнс хорогдож байна гэж үү?

Хэзээнээс Монголчууд үхээрийн газар луу 60-аас дээш насны ахмадыг, хөл хүнд эмэгтэйг, балчир үрсийг авч явдаггүй байсан. Мөн ижил нэртэй хүн бурхан болсон хүний гэрт очдоггүй, асаасан зул зураг руу нь ширтдэггүй, ажил явдал дууссаны дараа нийлж сархад хүртдэггүй байсан. Гэтэл өнөөдөр залуучууд нас барсан хүний гэрт очоод асаасан зул руу ширтэж зураг руу нь гөлрөөд зогсдог. Оршуулах ёслолд хэн дуртай нь явж очсон хойноо бие биенийгээ нэрээр нь чанга чанга дуудаж орилдог. Үхээрийн газар бол эзэнтэй газар. Тэнд амьд хүнийг нэрээр нь дуудах нь байтугай чанга ярьж болдоггүй. Ахмад настай хүмүүсээ газар руу нь авч явчхаад ар араасаа унаад өгөхөөр нь гай дайрчлаа гээд хүрээд ирдэг. Ажил явдалд оролцсон залуучууд талийгаачийн гэрээс гарч ирээд бөөнөөрөө сархад ууж түүнийхээ нэрээр дуудаж байгаад сүнсийг нь дууддаг. Энэ мэт буруу үйлдлүүдээс болж бид үхэгсдээ хүртэл зөв үдэж чадахгүй, өөрсдөдөө гай удаж байна.

Гэрт сүнс хорогдсон байна. Бие хаа өвдөж, нүдэнд хий юм үзэгдэх боллоо гэж хүмүүс ярьдаг шинэ байранд ч хүртэл сүнс байна гэх юм?

Бид ёс заншлаа мэдэхгүй хэрнээ маш олон зан үйл хийж өөрсдөдөө гай дууддаг. Хүүхдүүд хүртэл сүнс дуудаж тоглодог. Тэр бяцхан амьтад юугаа ч мэдэхгүй ингэж байгааг нь эцэг, эх нь болиулах ёстой юм. Гэтэл анхаарч байгаа ч зүйл алга. Сүнс дуудахад ирнэ, гэхдээ буцааж явуулах аргаа мэдэхгүй байж дуудаад түүнийгээ гэртээ хорогдуулаад эрчмээ хуваагаад амьдардаг. Сүнс бол хүний эрчмээр хооллодог. Тиймээс гэрт хорогдсон сүнс тухайн хүмүүсийн эрчмээр тэжээгдэж хүчээ авсны дараа аяга таваг хөдөлгөх, гэрэл асааж унтраах зэргээр наадаж эхэлдэг юм даа.

Та хөзрөөр мэргэлдэг үү?

Би хөзөр дэлгэх дургүй. Хөзөр бол маш их шидтэй аюултай зүйл. Хүмүүсийн төсөөлж боддогоор бол шулам гэхээрээ том том хөзөр дэлгэж суугаад хүний хувь тавиланг хэлж өгөх байх л даа. /инээв/ Энэ бол мэдэхгүй юмаа өөрийнхөө төсөөлж буй хүмүүсийн төсөөлөл юм. Хүмүүс хөзрөөр мэргэлүүлэхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Учир нь хөзөр нээж хүний хувь тавиланг хэлж өгсөн ч хааж чаддаг хүмүүс маш ховор байдаг. Монголд бол хөзрийг хааж чаддаг хүн бол миний мэдэхээр багш минь байна. Цыганууд бол таалагдаагүй хүндээ нээсэн хөзрөө албаар хаалгүй орхидог. Тэр хүнийг өөр дээрээ буцааж ирүүлэхийн тулд өөрийнхөө хэлснээр хувь тавиланг нь удирдаад явдаг. Ер нь бол хөзрөөр мэргэлүүлэхдээ болгоомжлох хэрэгтэй гэдгийг хүмүүс анхаарах ёстой. Ялангуяа бүсгүйчүүд нэгнийгээ хөзрөөр их мэргэлж өгдөг. Хааж чадаагүй энэ үйлээс нь болж нэгнийх нь амьдрал орвонгоороо эргэдэг. Миний хаалтад тийм хүмүүс олон бий.

Би таныг “Гоо засах засал” хийдэг гэж нэгэн танилаасаа сонссон. Тэр нь хүний гоо сайхныг сэргээдэг гэх юм. Энэ үнэн үү?

Эмэгтэйчүүд өөртөө итгэх итгэлээ алдсанаар өөрийгөө зүхэж эхэлдэг. Эхээс заяасан өөрийн чинь бие хаа хэзээ ч давтагдашгүй зөвхөн чамд л зориулсан гоо сайхан гэдгийг ойлгох ёстой. Гэтэл хэн нэгэн таалаагүйгээс болж нөхөр нь хуурснаас болж өөрийнхөө бие хааг голдог. Өөртөө байгаа үнэт зүйлдээ баярлаж мэдэхгүй, өөрийгөө үнэлж чадаагүйгээс болж бие цогцос нь гомддог. Гэтэл хүний бие эд эрхтэн гэдэг чинь амьтай зүйл. Үс хүртэл амьтай шидтэй. Монгол ёсонд охин үр бие давхар үедээ хордлого өгөхөд эх нь  сэвлэгээсээ авч шатааж үнэртүүлэхэд хордлого тайлагддаг. Тулгар эх амаржихаар өвдөх үед төрсөн эх нь үсээ таслахад охин нь тайван амаржих ёсон бий.

Ер нь өөртөө сэтгэл ханамжгүй үед царай зүс гундаж эхэлдэг. Тэгвэл үүнийг гоо заслаар арилгаж болно гэсэн үг үү?

Чиний нүүр царай, үс зүс нүүр буруулсан үед гоо сайханд ороод ч нэмэргүй үе байдаг. Үүнийг чи бие эрхтнээ нэгэнт чамаас нүүр буруулжээ гэж ойлго. Гоо засах заслыг  шулмын шидэт толины тусламжтайгаар тусгай шившлэгээр хийдэг. Шулам бүр өөрийн гэсэн тольтой байдаг. Толь гэдэг нь бүх зүйлийн тусгал, өөртөө маш их энергийг шингээж байдаг юм. Тиймээс эзнээсээ нүүр буруулсан гоо сайхныг шулмын толины тусламжтайгаар эргүүлэн авчирдаг. Нүд гал цогтой болж арьс үс сэргэж хүнийг өөртөө дурлуулж чадах увдистай болдог. Чи өөртөө таалагдаж өөртөө дурласнаар түмэн олон чамайг хайрлаж чамд дурлана гэсэн үг.

Шулмын толь гэхээр кино шиг санагдаж байна шүү?

Кино гэдэг чинь өөрөө маш их судалгаан дээр тулгуурлаж хийгддэг зүйл. Гэхдээ жирийн хүн толио бариад кинон дээр гардаг шиг гоо үзэсгэлэнтэй болгож өгөөч гээд толиноосоо хүсвэл бүтэхгүй л дээ. Шулмын тусгай шившлэг гэдэг зүйл бий. Энэ шившлэгээр л бүх зүйл босдог. Чи өөрөө өөртөө таалагдаж өөрийнхөө өөдөөс инээж чадаж байвал түмэн олон чиний өөдөөс инээж чадах бус уу.

Өнөөдөр хүмүүс зөн билэгтэй хүмүүсийн тухайд үл итгэгч байдлаар ханддаг мэт дүр эсгэдэг боловч үнэн хэрэгтээ бүгд л нэг бөө, лам, үзмэрч дээр очиж үзүүлдэг. Бие биедээ муу, сайн зүйлс хийлгэх нь их болж. Тэгсэн хэрнээ аман дээрээ энэ үйлдлээ үгүйсгэдэг?

Хүн аливаа нэг зүйлд өөрийнхөө хүч хүрэхгүй гэдгийг далд ухамсраараа ойлгож мэдэрдэг. Тийм учраас хаа нэгтэйгээс далд хүчийг эрэлхийлж байдаг. Энэ хорвоод хүн ирэхдээ ганцаараа ирж, явахдаа ганцаараа явдаг. Гэхдээ амьдралын урт замд хэзээ ч ганцаараа байдаггүй юм. Хүний сэтгэл зүрхэнд эр зориг, хүч чадал өгөгч далдын хүчин байдаг. Түүнийгээ сонс. Түүнийг сэргээж чадах, босгож чадах, хэн нэгнээс тусламж хүс. Тэгж чадвал чи хэзээ ч амжилтад хүрэх замруу тойруу аргаар очихгүй.

Далд ертөнц, мэргэ төлөг, үзмэрч гээд ярихаар огт итгэдэггүй хүмүүс байдаг. Ямар хүмүүс тийм байдаг вэ?

Үл итгэгчид бол итгэдэг хүмүүсээс илүү бүх зүйлээс айж байнга ар талруугаа шагайж явдаг хүмүүс. Тэд үгүйсгэх тусмаа үгүйсгэсэн зүйлээсээ айж байдаг. Тийм учраас тэдний эрчим маш эмзэг байдаг. Чиний дээр тэнгэр байгаа гэдэгт итгэ. Чамаас хүчтэй, чамайг гэх хүч байгаа гэдэгт итгэ. Тэр хүч чамайг муу зүйлээс байнга хааж хамгаалж явдаг гэдэгт итгэ. Аливаа нэгэн үйл итгэл, сэтгэл, зүтгэл гурваас бүтдэг.

Шулам шавьтай байх уу?

Үгүй. Шулам бөө ч босгохгүй. Над дээр бөө болгоод өгөөч гэж хүмүүс ирдэг, би тийм зүйл хийдэггүй. Орос, Англид байдаг шиг тойрог дотор дүрсээ зурж байгаад 13 хүүхэн тойрч зогсоод шулам босгодог зүйл байдаггүй юм. Шулам гэдэг чинь цус дагасан удам байдаг юм. Манайхан зөв боссон бөө буруу боссон бөө гэж ярьдаг. Түүний  адилаар зөв боссон шулам наадсан шулам ч байна. Наадсан шулам бол харахад жигтэй амьтан. Түүний тавьсан лаа, дүрсээ зурж байгаа нь хачин сайхан гэхдээ үйл нь явдаггүй.

“Зөн билгийн тулаан” гээд нэвтрүүлэг дээр чинь шулам шавьтай байдаг ш дээ. Тэр нэвтрүүлэг ер нь үнэн үү? Оросууд өөрсдөө хэрхэн ханддаг юм бол?

Тийм төрлийн тэмцээн эхний байр бол мөнгө, удаах нь өөрийн чадал, сүүлийнх нь аз байдаг юм. Оросууд хэзээнээс шоу нэвтрүүлгийг гарамгай хийж сурсан хүмүүс. Төр засгийнхан нь хүртэл энэ нэвтрүүлгээс төрсөн хүмүүстэй хуулийн хүрээнд тэмцэх гээд чадсангүй. Бид нарыг үйл хийж байхад 20 гаруй камер зэрэг зоогоод монтажаа төгс хийгээд цацвал энэ нэвтрүүлгээс ч илүү шуугиан тарина. Тэгэхээр юунд итгэх нь хүмүүсийн өөрсдийнх нь сонголт.

 Шулмын гоо сайхны нууц юунд оршдог вэ?

Шулам бүр өөрийн удмаас өвлөгдөж ирсэн гоо сайхны нууц жортой байдаг.

Нэгэн үе таныг хүмүүс модель хэмээн андуурдаг байсан. Таныг энэ чиглэлээр зөвлөгөө өгдөг гэх яриа сонсогдох юм билээ?

За баярлалаа. Ганц зүйл хэлэхэд би хэзээ ч модель болгох зөвлөгөөг өгч байгаагүй. Миний заавар зөвлөгөөг авч стиль имиж, нүүр будалтаа хийлгэж явдаг хэд хэдэн олны танил хүмүүс бий. Ер нь хувцсаар нь угтаж ухаанаар нь үддэг гэх зүйр үг байдаг. Өнөөгийн нийгэмд хоол идэхдээ хүртэл аятайхан халбагаа бариад сурчих хэрэгтэй хүмүүс олон харагддаг юм. Үйлийнхээ хажуугаар хэсэгхэн цаг завыг гаргаж надад хандаж ирсэн хүмүүст энэ тал дээр зөвлөгөө өгдөг. Нэн ялангуяа нийгмийн манлайлал болсон бүсгүйчүүд маань хувцаслалт, үс засалт тал дээрээ заримдаа бол үнэхээр мэдрэмжгүй ханддаг. Өөртөө хайргүй, өөрийгөө хүндэлж мэдэхгүй хүн түмэн олны төлөөлөл болоод явна гэхээр бас л хэцүү санагддаг юм. Өндөр албан тушаалд суугаад том машин хөлөглөөд явахаараа өөрийгөө элит гээд бодчихдог. Үнэн хэрэгтээ

Элит гэдэг бол яс цусаараа үргэлжилдэг зүйл. Мөнгө төгрөг, эд баялагтай байснаараа элит болдоггүй. Элит гэдэг бол хүн төрөлхтний сонгомол удам. Ямар ч тайзны тавилтгүй, яг л байгаа байдал ур чадвар, юманд хандах хандлагаараа огт өөр байж чаддаг

Холбоотой мэдээ

Б.Бямбадорж: Улаанбаатараас эрүүл бүс рүү халдвар зөөх эрсдэл өндөр байна

Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж буй шинжилгээ авах цэгүүдийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын

2021-03-02

Ж.Одонцэцэг: Сүнслэг бие нь муудсан хүний ажил амьдрал нь цаанаасаа бүтдэггүй

Аливаа юмс бүхэн байгаль эхтэй хүйн холбоотой байдаг гэж ярилцдаг. Нэгэнтээ анагаах ухааны эцэг хэмэ

2021-02-19

“Биеийн дархлаа, оюуны дархлаа цогцолсон үед ямар ч вирус халдахгүй”

“ГҮН ТӨГС НАРАН” ТББ-ын тэргүүн Ж.Одонцэцэгийн цар тахал буюу ковид-19 –ын талаар өгсөн зөвлөгөө, яр

2021-02-03

Санал асуулга

Та коронавирусын вакцин хийлгэх үү?

Үр дүн

Loading ... Loading ...