Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс Батсүмбэр дэх Ахмад настны үндэсний төвийн ахмадуудад гарын бэлэг гардууллаа

access_time 2018-04-16
remove_red_eye 463

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн сувилахуйн албаны хамт олон 3 дахь жилдээ уламжлал болгон зохион явуулж байгаа сайн үйлсийн аянд Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Ч.Мэндбаяр даргатай хамт олон хамтран 2018 оны 04 дүгээр сарын 14-ний бямба гаригт Батсүмбэр дэх Ахмад настны үндэсний төвд хоёр байгууллагын 45 ажилтан, албан хаагчид 147 азай буурлууддаа асаргаа сувилгааны үйлчилгээ үзүүлэх, тэдэнд хэрэгцээтэй ор дэрний цагаан хэрэглэл, дотуур хувцас, оймс, эмчилгээ, сувилгааны зориулалттай хэрэгсэл, витамин, хүнсний бүтээгдэхүүн зэрэг нийт 40 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр бэлэг барилаа. Хэвтрийн асаргаатай ахмадуудыг усанд оруулж, мэргэжлийн асаргаа сувилгаа үзүүлж, орчны цэвэрлэгээ хийлээ. Ахмад настнуудтайгаа харилцан ярилцаж сэтгэлийн дэм урам зориг хайрласан сайхан арга хэмжээ боллоо.

БИДНИЙ ХАМТЫН АЖИЛ
БУСДЫН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

 

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549