“Хармагтай” ордоос цэвэр алтны илэрц тогтоожээ

access_time 2018-04-17
remove_red_eye 479

 

Алт, зэсийн өндөр өгөөж бүхий илэрцтэй Хармагтайн орд сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаж буй. Дэлхийд гайхагддаг Индонезийн Грасбергийн уурхайтай зүйрлэгддэг тус орд 1.5 тэрбум паунд зэс, 2.2 сая унци алт, алтны дундаж агуулгатай 203 сая тонн хүдрийн нөөцтэй хэмээн тогтоогдсон байдаг.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдөр уг “Хармагтай” төслийн талбайн дээжээс цэвэр алт гэж тооцож болохуйц илэрц тогтоосон талаар “Xanadu Mines” компани мэдээлжээ. “Хармагтай” ордоос авсан 12 дээжээс алтны илэрц тогтоогдсон байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549