Бид “Пялдага” зантай хүмүүс үү? Энэ юунаас үүдэлтэй вэ?

access_time 2018-04-17

 

Манайхан их зусар, долигнуур хүмүүс юм. Одооны хэлээр бол пялдага зантай юм. Энэ юунаас үүдэлтэй вэ? Нүүдэлчдийн зусар, барьцгүй урвагч зангийн талаар Тан улсын хуучин, шинэ бичигт тодорхой дурдсан байдаг. Энэ эртний хятад зурган дээр Тан улсын Тайзун хаанд нүүдэлчид мөлхөж очоод, бараалхаж буйг шоглон дүрсэлжээ.

Хүчтэнд хүч мөхөс нь тал засах явдал бол хүний ерөнцөд бүү хэл араатанд байдаг байгалаас заяасан араншин юм. Тэр араншин одоо ч биднээс арилаагүй хэвээрээ байна. Өөрөөр хэлбэл хүчтний дэргэд хүчгүй нь мөхөс гэдэг үг үйлчилсэн хэвээр байна. Бидний өвөг дээдэс Их Монгол улсыг байгуулсан үедээ ийм их пялдага зантай байсан уу? Үгүй биз ээ. Тэгвэл одоо яагаад арчаагүй долигнуур болов оо? Миний бодож байгаагаар тэр нь монгол хүний сүр, сүнс зайлснаас болсон хэрэг юм. Монголчуудын сүр, сүнс яагаад зайлсан юм бэ? гэвэл бусдын дарлалд орсонтой шууд холбоотой. Бид гурван янзаар бусдын дарлалд орж, колони буюу боол болсон байна.

1. Манжид төрөө бүрэн алдсан, дараа нь Орост төрөө тал алдсан тул тэдний улс төрийн колони болсон. Энэ бол боолын сэтгэхүйтэй болох хамгийн том эмгэнлийн эхлэл болсон.

2. Хятадад худалдаа арилжаагаа Манжийн үеэс эхлэн алдсан тул тэдний эдийн засгийн колони болсон. Одоо тэр боолчлол нь эргээд ирсэн байна. Монгол хүний ариун цогцос Хятад хортой хүнсний боол болж, өвчинд нэрвэгдэж буй нь үнэн бодит явдал юм.

3. Төвдөд монголчууд шашнаа алдсан. Манжууд монголчуудын хүчийг сулруулахаар Төвдийн шашныг Монголд хүчээр дэлгэрүүлснийг түүх гэрчилнэ. Бурханы их гүн ухааны шашныг би оролдож, муулах гэсэн юм биш ээ. Монголчууд уламжлалтайгаа гүн холбогдсон Бурханы шашиндаа шинэчлэлт хийлгүй назгайрч суусны улмаас одоо орон зайгаа Христэд алдаад эхэлж байна. Бодит байдал ийм байгаа шүү.

Ингээд бүх юм нь харийн боолчлолд автсан байгаа тул бид пялдага сэтгэлгээнээсээ ер салахгүй, түүнтэйгээ зууралдсан хэвээрээ байна. Арчаагүй зусар сэтгэлгээнээсээ салах цорын ганц арга бол монгол хүн бүр эрдэм ном шамдан үзэж, өөрийгөө гэгээрүүлэх, өөртөө итгэх итгэлийг олох явдал болно.

Эх сурвалж: Ш.Баатар.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 7711-6060