fbpx

“Азийн орнуудын цахим мөнгө, блокчейн бизнес эрхлэгчдийн холбоо” Улаанбаатар хотноо төв оффисоо нээлээ

2018-04-24 453

 

Азийн орнуудын цахим мөнгө, блокчейн технологи хөгжүүлэгч бизнесменүүд өнгөрөгч гуравдугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо өргөн хэмжээний уулзалтыг зохион байгуулсан билээ.

Өнгөрсөн удаагийн чуулга уулзалтаар Япон улсаас гаргаж буй TOS хэмээх шинэ төрлийн койны техникийн семинарыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж, “Азийн орнуудын цахим мөнгө, блокчейн бизнес эрхлэгчдийн холбоо”-ны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюзан Батбаярыг олонхийн саналаар сонгосон юм.

Тэгвэл өнөөдөр “Азийн орнуудын цахим мөнгө, блокчейн бизнес эрхлэгчдийн холбоо” (Asian cryptocurrency and blockchain enterprises association) Улаанбаатар хотноо төв оффисоо нээж, үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ.

Тус холбооны тухайд Улаанбаатар хотноо төв салбараа нээх болсон шалтгаан нь холбооны ерөнхийлөгчөөр монгол хүн сонгогдсонтой холбоотой юм байна.

“Азийн орнуудын цахим мөнгө, блокчейн бизнес эрхлэгчдийн холбоо”-ны төв оффисын нээлтэд Японы “Tос инк” компанийн Гадаад харилцаа хариуцсан албаны захирал Такахаши Акихиро тэргүүтэй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон бөгөөд нээлтийн арга хэмжээг тохиолдуулан холбооны гишүүд цаашдын үйл ажиллагаа, ойрын үед хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар ярилцав.

Мөн энэ үеэр “Азийн орнуудын цахим мөнгө, блокчейн бизнес эрхлэгчдийн холбоо”-ны ерөнхийлөгч Д.Кёкүшюзан Батбаярын урилгаар “Монголын цахим мөнгөний холбоо”-ны үүсгэн байгуулагч, гишүүд хүрэлцэн ирж, өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулан цахим мөнгөний цаашдын ирээдүйн талаар санал солилцлоо.

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Кекүшю цамхаг, 16 давхар
Утас: 9911-1199, 8811-0990

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улаанбаатарын замын түгжрэлийг бууруулах зорилготой бүсчлэл тогтоох асуудлыг хэлэлцэв

  Нийслэлд тулгамдаад буй олон асуудлуудын тэргүүн эгнээнд замын хөдөлгөөний түгжрэл орд

2019-06-26

Чингэлтэйн Засаг дарга Ж.Эрдэнэбат Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд танилцуулга хийв

Нийслэлийн удирдах ажилтнуудын өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр Чингэлтэй дүүрэгт хийж хэрэгжиж ба

2019-06-24

Монгол улсад анх удаа эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслыг цогцос дээр хийжээ

  Анагаахын шинжлэх ухааны салбарын туйлын зорилго хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээний

2019-06-24