ЗУРГААН НАСТАЙ А.ХҮСЛЭН ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖЭЭ

access_time 2018-04-25

 

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо болсон Жюү жицүгийн дэлхийн хүүхдийн их наадамд оролцсон зургаан настай, Монголын хамгийн отгон тамирчин А.Хүслэн дэлхийн аварга боллоо. Тэрбээр Kids-2 ангиллын 23 кг-ын жинд алтан медаль хүртсэн аж.

Тодруулбал, ‘Garuda’ клубын тамирчид болох төрсөн ах дүү Б.Алтан-Эрдэнэ, Б.Ган-Эрдэнэ нар алт, мөнгөн медаль, ‘MONDE BJJ’ клубын тамирчин Ж.Цэгмид мөнгөн медалийн эзэд болсон байна. Тодруулбал, ‘Garuda’ клубын тамирчид болох төрсөн ах дүү Б.Алтан-Эрдэнэ, Б.Ган-Эрдэнэ нар алт, мөнгөн медаль, ‘MONDE BJJ’ клубын тамирчин Ж.Цэгмид мөнгөн медалийн эзэд болсон байна.

Дашрамд, тус тэмцээнээс Сэлэнгэ аймгийн ‘Шинэ Бадрах’ дэвжээний тамирчин З.Содбилэг алт, цагаан бүсний ангилалд Л.Соёмбо хүрэл медаль, цагаан бүсний М2 ангиллын 77 кг-ын жинд Л.Соёмбо хүрэл медаль, цагаан бүсний 62 кг-ын жинд Хилчин спорт хороо, Гаруда клубын тамирчин Г.Монголжин хүрэл, охидын шар бүсний ангилалд Т.Ариунзаяа алтан медаль, Нандин-Эрдэнэ алт, Энхбулаг мөнгөн медаль тус тус хүртжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549