АТГ: С.Баярын биеийн байдлын талаарх мэдээлэл бидэнд байхгүй

access_time 2018-04-25

 

Авлигатай тэмцэх газрын хэлтсийн дарга нар оролцож, дөрөвдүгээр сард хийсэн ажлынхаа талаар мэдээлж байна. Тэд сэтгүүлчдийн асуултад хариулаа.

-УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарыг шалгаж байгаа гэсэн мэдээлэлд тайлбар өгөөч?

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн ямар нэгэн зүйл байхгүй. Иргэнээс ирсэн гомдолд Л.Болд гишүүнээс тодруулга авсан. Хэн гомдол өгснийг мэдээлэл өгөх боломжгүй байна.

-АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дууссан гэсэн мэдээлэл бий. Үүнтэй холбоотойгоор хуулийн заалтыг тайлбарлаад өгөөч. Хүний оронд нөхөж орж ирээд хугацаа нь дуусчихсан гэж Ерөнхийлөгчийн тамгын газраас тайлбарлаж байна. Ийм хууль эрх зүйн орчин байдаг юм уу? Бид зургаан жилийн хугацаатай гэж ойлгож байна.

-Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хуулиар бид хууль тайлбарлах эрхгүй. Томилох эрх бүхий байгууллагын асуудал. Хуульд АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн зургаан жилийн хугацаанд үргэлжилнэ гэж заасан байдаг.

-Төрийн тусгай албаны удирдлагыг олон нийтийн санал асуулгаар тодруулах нь хэр зохимжтой юм бол?

-Бидний зүгээс тайлбар өгөх боломж байхгүй. Санал асуулгаас гарсан үр дүнг УИХ хэлэлцэх байх.

-С.Баярын биеийн байдал үнэхээр муу байгаа юу?

-Энэ талаар тухайн эмнэлгийн магадлагаагаар тогтоогоод, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хяналт тавин ажилладаг. Бидэнд биеийн байдлын талаар мэдээлэл байхгүй.

-Хоригдож байгаа хүмүүст эргэлт оруулж байгаа юу?

-Эргэлтийг хориглолгүйгээр оруулж байгаа юм билээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549