НҮҮР БА БИЕИЙН МЭНГЭ ЮУ ӨГҮҮЛНЭ ВЭ?

access_time 2018-04-25

 

Манай үед мэнгэ дундад зуунд байсан шигээ алдартай биш. Харин ч мэнгийг меланом гэх аюултай өвчин болно гээд эмч нар заримыг нь арилгаж үлдсэнийг нь ажиглаж бай гэдэг. Гэлээ ч хүмүүс мэнгэ ихтэй л бол аз жаргалтай гэдэгт нь итгэх аж. Тэд мэнгэнийхээ байрлалаас болоод өөрийн болон бусдын хувь тавиланг таахаар хүсдэг.

Мэнгэний өнгө, хэлбэр тааварт чухал гэгдэнэ. Заримдаа хэд хэдэн мэнгэ ямар нэгэн дүрсийг үүсгэсэн байдаг. Тэр дүрс нь загалмай байгаа бол хамгийн азгүйд тооцогдоно. Мөн шоо дөрвөлжин эсвэл одны хэлбэртэй дүрс ч сайныг авчрахгүй гэнэ. Харин гурвалжин хэлбэрийн дүрс үүсгэсэн мэнгэнүүд асар их аз жаргал авчирна гэж үздэг ажээ.

Мэнгэ бүр аюултай биш л дээ. Тэд нүүр царайны чимэг болохоос гадна түүгээр нь хүний зан араншинг тогтоож болдог гэнэ.

1. Шива бурхны “алдартай гурав дахь нүдний” цэг. Тэнд мэнгэтэй хүн дотоод мэдрэмж, ухаан санаагаар дээгүүр ордог бөгөөд мэдэх эрмэлзлэл нь үзмэрч талын чиглэлтэй.
2. Тачаангуй, хартай, амархан уурладаг хүн.
3. Оюунлиг талдаа, оюун ухааны мэргэжилд хандлагатай.
4. Энэ мэнгэ нь ханьдаа үнэнч, хязгааргүй хайртай байхыг үзүүлэхээс гадна мэдрэмжтэй, өглөгчийн шинжийг илтгэнэ.
5. Хувирамтгай, олон ааштай, богино зугааг хөөгч.
6. Аялал жуулчлал, зөгнөл, бүтээлч ажилд эрмэлзэлтэй.
7. Үндэслэлгүй хардалт, хувиа бодолт давамгайлсан ааштай.
8. Хязгааргүй мэдрэмж, ханийн амьдрал нь хөөрлөөр дүүрэн.
9. Хайр сэтгэлдээ үндэслэлгүй гэмшил ба маргаан гаргах талын хандлагатай.
10. Сайн ой ухаантай, дипломат зантай, өөрийн үнэ цэнээ мэдэрдэг.
11. Хайр сэтгэлээ ээдрээтүүлж, хориотой бүгдийг шохоорхоно.
12. Уярамтгай сүлжээнд баригдсан тачаалдаа өөрийгөө зориулсан хүн.
13. Үргэлжийн маргаан ба хурдан эвлэрэлд дуртай. Сэтгэлийн гэхээсээ биеийн жаргалыг илүүд үзнэ.
14. Өөдрөг, нууцлаг ухаантай, хорвоогийн хайр гээд хувь заяагаар дутмаг.
15. Бие даасан, Аялал ба цэнгээнд дуртай.
16. Эцэг, эх болох хүсэлд баригдсан өглөгч, үнэнч хүн.
17. Дуулиантай хэрэгт холбогдож, эсрэг хүйстнээ уруу татахдаа гайхамшигтай. Задгай талдаа ч гэрлэлтэд үнэн сэтгэлээсээ ханддаг.
18. Мэдрэмж нь бусад зан чанараас нь давсан, зөгнөл сайтай нэгэн.
19. Хартай, нэг том хайрыг л хүсч байдаг.
20. Хүндхэн зантай, сэтгэл санаагаар унахдаа амархан.
21. Оюун ухаан ба хайр сэтгэлдээ олон ааштай байх талдаа. Ээдрээтэй харилцаанд орохдоо амархан.
22. Эротик, сексуаль, замбраагүй байхыг зэрэгцүүлсэн нэгэн.
23. Хурц ухаан, журамтай хүн. Ухаан ба материаллаг өсөлтийг ямагт эрмэлздэг.
24. Эрүүл мэнд, сэтгэл зүйгээр хэврэг, арчаагүй.
25. Уламжлалт бат бэх гэр бүлтэй байхыг эрмэлздэг. Тайван, уламжлалт амьдралд дуртай.

Эмэгтэй хүний биеийн мэнгэний тайлал

Хөхөнд: Хэрэв мэнгэ нь баруун талдаа бол та хоёр тийш үсэрсэн, амьдрал чинь дээшлэлт ба доройтолтой хүн. Зүүн хэсгийн мэнгэ дэлгэр сэтгэлтэй, бага зэргийн хөнгөмсөг зантай.

Бэлхүүсэн дээр: мэнгэ танд олон хүүхэд өгнө. Мэнгэ том байх тусам таны үр хүүхэд олон байна.

Мөрөн дээр: Амжилт дагуулна. Зүүн мөрний мэнгэ нь санхүүгийн хүндрэлийг өгүүлдэг.

Царвуун дээр: Тод хар мэнгэ нь сонирхолтой карьер, аз жаргал, баян чинээлгийн тэмдэг.

Гар дээр: Танд аз жаргал, амжилт авчрах авьяас бий.

Шагайн дээр: Бие даасан, хөдөлмөрч, эрч хүчтэйн тэмдэг.

Эрэгтэй хүний биеийн мэнгэний тайлал

Духан дээр: Мэнгэ нь баруун талдаа бол таны алдар нэр аз жаргал хүлээж байна.

Чихэн дээр дээр: Танд зовиурт огт үгүй.

Хүзүүн дээр: Мэнгэ хажуудаа бол таныг хүндхэн амьдрал хүлээж байна. Харин урдаа бол ажил алба өөдрөг явагдана.

Эрүүн дээр: Таны бусад хүмүүс хүндэлдэг. Харин баруун талдаа мэнгэтэй бол эрүүл мэнд тааруу, замбраагүй амьдралтай шинж.

Мөрөн дээр: Та үхэр шиг зүтгэдэг хүнд амьдралтай.

Гар дээр: Танд аз жаргал, амжилт авчрах авьяас бий.

Хавирга дээр: Баруун талын мэнгэ нь хулчгар гэдгийг харуулдаг. Зүүн талынх нь тэр чанар нь шогч зангаар засагддагийн гэрч.

Нуруун дээр: Та үглээ ч нээлттэй, шударга хүн.

Хөл дээр: Зоримог шийдэмгий биш.

Өгзөг дээр: Залхуу, амархан шантардаг.

Хөлийн уланд: Хоёр өсгийд мэнгэтэй бол та аялал, нүүдэлд дуртай. Зөвхөн баруун талд бол мөрөөдөл чинь биелэхгүйн шинж. Зүүн талд нь мэнгэтэй бол та мөрөөдөмтгий, хурц үг хэлтэй хүн байх нь.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549