Виаграны үйлдвэрийн хаягдлаас болж ирланд тосгоныхон СЕКС-МАШИНУУД болцгоожээ

access_time 2018-04-25

 

The Sunday Times-д мэдээлснээр Ирландын Рингаскидди тосгоныхон холгүйхэн орших виаграны үйлдвэрийн эсрэг нийтээрээ гомдол гаргаж шүүхэд ханджээ. Энэ үйлдвэр нь 1980 онд байгуулагдсан агаад сексийн зориулалттай идэвхит бодис, эм бэлдмэл үйлдвэрлэдэг болохыг нь гурван жилийн дараа л мэдэцгээжээ. Үүнээс хойш арваад жилийн дараа тосгоныхон гэнэт сексийн маш их дур хүсэлтэй болцгоосон гэнэ. Тосгоны баарын эзэгтэй Дебби О’Гридигийн хэвлэлд мэдэгдсэнээр эрчүүд нь өдөрт доод тал нь 1-3 удаа загас наадуулдаг болжээ. Зарим гэр бүлийн үүлэн борооны ажил нэг цагаар ч үргэлжилэх нь бий гэнэ.
-Гэтэл бид хөдөөний хүмүүс. Тариалалт ургац хураалтын үеэр өдөрт бүтэн цагаар ажлаа алдах нь маш хохиролтой. Бүр агаарт хүртэл тархсан. Манай тосгонд ирээд нэг сайн амьсгалахад таны бие шууд хачин болно гэдгийг батлая. Хотынхон виаграг үнэтэй хэрэглэдэг бол бид үнэгүй хэрэглэдэг болоод олон жил боллоо-
Түүний хэлсэнээр виаграны үйлдвэрийн хаягдал тосгоны ундны усны хоолой руу нэвтэрч оржээ.

Мөн шингэн хэлбэрээр хадгалагддаг бодиснууд нь газрын хөрсөнд нэвчиж ойр хавийн булаг шандад шингэжээ. Үүнийг шинжилгээ ч баталсан гэнэ. Ийнхүү тосгоны оршин суугчид эр эмгүй секс машинууд болсон байна. Өмнө нь залуус нь хот руу дүрвэж оршин суугчид нь цөөрч байсан бол 1990-ээд оноос төрөлт эрс нэмэгдэж хүн ам нь өссөн тул хөгшчүүд нь үйлдвэрийг бурханы бэлэг гэдэг гэнэ. Баарны эзний мэдэгдсэнээр тосгоны ноход ч виагратай ус ууснаас бол ороо нь хүчтэй орж бас тоо толгой нь олширчээ. Рингаскиддид тосгоныхоны шуугиан улс даяар цацагдсан тул өдгөө “Viagra Falls” гэдэг шинэ нэртэй болжээ.

Энэ мэдээлэл цахимаар цацагдсаны дараа бал сараа тэмдэглэх гэсэн хосууд олноороо ирж байгаа гэнэ

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

© 2018 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. amjilt.news

Холбоо барих: 8900-4549