Ухаалаг гар утасны хэрэглээ хүнийг аз жаргалгүй болгодгийг илрүүлжээ

2018-04-25 797

 

Ухаалаг гар утаснаас хамааралтай байх нь жил ирэх тусам түгээмэл үзэгдэл болоод байгаа бөгөөд энэ нь хүнийг аз жаргалгүй болгодгийг Сан-Францискогийн их сургуулийн эрдэмтэд илрүүлжээ. Судалгааны ажлыг “Sciencedaily” сэтгүүлд нийтэлсэн байна.

Ухаалаг гар утаснаас хамааралтай хүмүүсийн тархинд зуршил үүсгэдэг мэдрэлийн системийн холбоос аажмаар бүрэлддэг гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ. Тухайлбал, өвчин намдаах эм ихээхэн хэмжээгээр хэрэглэдэг хүмүүст энэ үзэгдэл тохиолддог гэнэ.

Түүнчлэн ухаалаг төхөөрөмжнөөс хамааралтай байх нь нийгмийн харилцаа холбоонд сөргөөр нөлөөлдгийг судлаачид тогтоожээ. Ухаалаг гар утас байнга хэрэглэдэг хүн бусдаас илүү ганцаардмал байдгийг 135 оюутнаас авсан санал асуулгын дүн харуулсан байна. Мөн ихэнх цагаа олон нийтийн сүлжээнд зарцуулдаг хүмүүст нүүрний хөдөлгөөн, биеийн хэл дохио зангаа зэрэг аман бус харилцаа дутмаг байдаг аж.

Кафе юмуу зоогийн газарт найз нөхөд, хамт олноороо цугласан хүмүүс ухаалаг гар утсаа ширээнийхээ голд тавьж, хэн түрүүлж утсандаа хүрсэн нь бусдыгаа даах зэрэг сонирхолтой арга ашиглах маягаар ухаалаг гар утас болон компьютерийг аль болох бага ашиглахыг судлаачид зөвлөж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Мартын 8”-ны “СОНГОДОГ” бэлгийн багц худалдаанд гарлаа

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний хэлж заншиснаар Мартын 8-ны өдөр хаяанд

2019-03-06

Энэтхэгт эмчилгээ хийлгэх монголчуудын анхаарах 3 зүйл

Монгол иргэд Энэтхэг улсад эмчилгээ хийлгэхээр зорчих явдал нэмэгдэх хандлагатай байгаа ажээ. Тиймэ

2019-02-14

Ордуудын 2019 оны ерөнхий ЗУРХАЙ

ХОНЬ: ҮЛ ХӨДЛӨХИЙН ХУДАЛДАА НАЙМААНД ЭЭЛТЭЙ 2019 он бол хониныхны хувьд хэн гэдгээ

2019-01-02